Нэгдүгээр сарын 11. “Мастерс-2021” тэмцээний эхний өдөр.
-Эмэгтэйчүүдийн -48 кг жинд “Мастерс-2019” тэмцээний мөнгөн медальт Г.Наранцэцэг эхний тойрогтоо ялалт байгуулж, хоёр дахь тойрогт Португалийн тамирчин К.Костад ялагдав.
-Эрэгтэйчүүдийн -66 кг жинд “Мастерс”-ийн хүрэл медальт Ё.Басхүү Африк тивийн дөрвөн удаагийн аварга Египет Улсын тамирчин М.Абделмавгог давж, цэвэр ялалт байгуулсан ч, хоёрдугаар тойрогтоо ялагдал хүлээж, үзэгчдийн суудалд шилжсэн.
-Эмэгтэйчүүдийн -52 кг жинд залуучуудын Олимпын мөнгөн медальт, Дэлхийн аварга Л.Сосорбарам “Лондон-2012” Олимпын наадмын хүрэл медальт Белги Улсын тамирчин Ч.Вантай учраа таарч, тэмцээнээ өндөрлүүлсэн.
-Эрэгтэйчүүдийн -66 кг жинд “Мастерс” тэмцээний алт, мөнгөн медальт Г.Хэрлэн “С” хэсгийг тэргүүлсэн ч, шувтаргын барилдаанаас үзэгчдийн суудалд шилжив.
-Эмэгтэйчүүдийн -57 кг жинд өнгөрсөн оны Дюсселдорфийн Их дуулгын хүрэл медальт Б.Хорлоодой залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Израилийн Г.Примог нэмэлт цагт буулган авч, хоёрдугаар тойрогт ялагдсан.
-Мөн тус жинд Олимпын наадмын мөнгөн медальт, Дэлхийн аварга, “Мастерс” тэмцээний дөрвөн удаагийн аварга МУГТ Д.Сумъяа Руми Улсын тамирчинтай учраа таарч, цэвэр ялалт байгуулж, хоёрдугаар тойрогт ялагдав хүлээв.
-Эрэгтэйчүүдийн -60 кг жинд залуучуудын Дэлхийн аваргын хүрэл медальт Л.Өнөболд хоёр тойргийн турш ялалт байгуулж, гурав дахь тойргоос тэмцээнээ өндөрлүүлсэн.
-Харин Дэлхийн аваргын мөнгө, “Мастерс”-ийн гурван удаагийн хүрэл медальт МУГТ Д.Амартүвшин “С” хэсгийг тэргүүлэн барилдсан Испанийн тамирчин Ф.Гарригост эхний тойрогт ялагдаж, тэмцээнээ дуусгав.
-Эрэгтэйчүүдийн -66 кг жинд "Мастерс"-ийн алт, мөнгөн медальт Г.Хэрлэн хүрэл медалийн төлөө ОХУ-ын А.Григоряантай учраа таарч, ялагдал хүлээн "Мастерс-2021" тэмцээний тавдугаар байрт шалгарсан.
-Эмэгтэйчүүдийн -48 кг жинд Дэлхийн аваргын иж бүрэн медальт, “Мастерс” тэмцээний алт, хүрэл медальт МУГТ М.Уранцэцэг Франц Улсын тамирчин М.Клементтэй хүрэл медалийн төлөө учраа таарч, ялалт байгуулсан билээ.
Нэгдүгээр сарын 12. “Мастерс-2021” тэмцээний хоёр дахь өдөр.
-Тус тэмцээний хоёр дахь өдрийн барилдааны салхийг хагалж, эрэгтэйчүүдийн -81 кг жинд манай жүдоч О.Ууганбаатар хоёр тойргийн туршид сайн барилдаж, цэвэр ялалт байгуулсан ч гуравдугаар тойрогтоо Узбекистаны тамирчин Ш.Болтабоетод унаснаар тэмцээнээ дуусгасан.
-Эрэгтэйчүүдийн төрлийн -73 кг жинд ДАШТ-ий хүрэл, “Мастерс” тэмцээний мөнгөн медальт Г.Одбаяр Япон Улсын тамирчин Сойчиро Хашимототой учраа таарч, ялагдал хүлээв.
-Хоёр дахь өдрийн барилдааны эмэгтэйчүүдийн төрөлд ганцаараа орсон ОУХМ Б.Ганхайч -63 кг жингийн эхний тойрогт “Их Дуулга” тэмцээний алтан медальт Дарья Давыдовад унаж, тэмцээнээ өндөрлүүлэв.
-ДАШТ-ий хошой мөнгөн медальт, ОУХМ Ц.Цогтбаатар эрэгтэйчүүдийн төрлийн -73 кг жингийн хоёрдугаар тойрогт Узбекистаны тамирчин Х.Тураевтай учраа таарч, ялагдсан.
-Харин тус өдрийн барилдаанд өндөр хүлээлттэй орсон С.Моллай эрэгтэйчүүдийн төрлийн -81 кг жингийн гуравдугаар тойрогт Гүрж Улсын тамирчин Шамил Боршашвилид унаж, үзэгчдийн суудалд шилжсэн юм.
Нэгдүгээр сарын 13. “Мастерс-2021” тэмцээний сүүлийн өдөр.
-Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн төрлийн +100 кг жинд ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Ө.Дүүрэнбаяр эхний тойрогтоо Израилийн тамирчин, Олимпын наадмын хүрэл медальт О.Сассонтой учраа таарч, ялагдал хүлээв.
-Эрэгтэйчүүдийн төрлийн -90 кг жинд Азийн наадмын мөнгөн медальт, ОУХМ Г.Алтанбагана хоёр тойргийн турш сайн барилдаж, ялалт байгуулсан ч гуравдугаар тойрогтоо ялагдсан. Улмаар дагах барилдаандаа Гүрж Улсын тамирчин, “Мастерс” тэмцээний алтан медальт, Дэлхийн аварга Л.Бекауритай таарч, ялагдал хүлээснээр “Мастерс-2021” тэмцээнийг манай жүдочид нэг хүрэл медалийн амжилттайгаар өндөрлүүлж байна.
| Манай жүдочид нэг ХҮРЭЛ медальтайгаар “Мастерс-2021” тэмцээнийг дуусгалаа |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |