- “MNUE OPEN 2024” тэмцээний охидын 63 кг-ын жинд алтан медаль хүртсэнд баяр хүргэе.
-Сайн байн уу. Танд баярлалаа.
.jpg)
-Миний дүү өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу. Хэдэн настай, аль сургуулийн хэд дүгээр ангийн сурагч вэ?
-Намайг Ган овогтой Ундрал гэдэг. Одоо 17 настай, Бүгд Найрамдах Солонгос Улсад төрж өсөөд, найман настайдаа Монгол Улсад ирсэн. Одоогоор “Мандах” лицэй ахлах сургуульд суралцдаг. Аравдугаар ангийн сурагч.

-Айлын хэд дэх хүүхэд вэ. Гэр бүлээ танилцуулахгүй юу?
–Би айлын том хүүхэд. Доороо нэг эрэгтэй дүүтэй, Ам бүл дөрвүүлээ амьдардаг.
-Жүдо бөхөөр хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ?
-Жүдо бөхийн спортоор 2018 оноос хойш хичээллэж байгаа. Хөл хориог эс тооцвол зургаа дахь жилдээ хичээллэж байна.
.jpg)
-“Монголын жүдо академи”-ийн хэн багшийн шавь бэ?
-Жүдо бөхөөр анх хичээллэж эхлэхдээ л “Монголын жүдо академи”-ийн дасгалжуулагч, Гэндэнгийн Бат-Эрдэнэ багшийн шавь болон орж байсан.
-Жүдо бөхийг бусад спортоос илүүтэйгээр яагаад сонирхон хичээллэх болов?
-Би анх жүдо бөхөд өөрөө сонирхож ороогүй ээ. Аав маань жүдод сониролтой байсан болохоор дүү бид хоёрыг хамт оруулж байсан юм. Эхний хоёр сар л хүндрэлтэй юм шиг, хэцүү санагдсан. Цаг хугацаа өнгөрөх тусам жүдод дуртай болоод, бэлтгэлдээ шамдаж, найзуудтай ч болсон. Тэгээд л жүдогоор хичээллэх дуртай болсон.

-Жүдо бөхийн чухам юу нь чамд илүүтэйгээр таалагдсан бэ?
-Жүдо бөхийн дорно дахины уламжлалт ёс заншил, бусдыг болон бие, биенээ хүндлэх, хүндлэл нь таалагдсан.
-Жүдо бөхөөр хичээллэж байхад тань шантарч, мохох үе гарч байсан уу?
-Өөрийн сонирхлын дагуу жүдогоор хичээлээгүй. Тийм болохоор бэлтгэлд явах үедээ л ер нь больдог ч юм уу гэж боддог байсан. Гэхдээ чадахгүй юм байна лээ. Гурван сар гэртээ суугаад гам барьж ч чадахгүй, бэлтгэл хиймээр санагдаад байдаг болчихсон.
.jpg)
-Жүдогоор хичээллэсэн үеэс хойших томоохон амжилтууддаа дурдахгүй юу?
-Жүдо бөхийн 2021оны өсвөр үеийн УАШТ-ий алт, 2023, 2024 оны залуучуудын УАШТ-ээс дараалан хүрэл медаль хүртэж байсан. 2023 оны “U23” насны ангиллын хүрэл медальтай.
.jpg)
-Сэтгэлд тань хоногшин үлдсэн хамгийн сайхан барилдааныг хэзээ хийж байв?
-2023 онд залуучуудын УАШТ-ий барилдаанууд л сэтгэлд хоногшсон үлдсэн. Өмнө нь дандаа хожигдож байсан өрсөлдөгч нараа ялж хүрэл медаль хүртсэн болохоор дурсамжтай санагддаг.
-Монголын жүдогийн хөнгөн жингийн бөхчүүд дэлхийд алдартай. Одоо 63 кг-ын жинд ОХУМ Б.Ганхайч дэлхийд өрсөлдөж байгаа. Залуу тамирчдаас Х.Маралмаа, Д.Есүй нар шинээр гарч ирж байна. Өсвөр үе, залуучуудын тэмцээнд энэ хоёртой өрсөлдөж байв уу?
-Х.Маралмаатай ер нь тэмцээнд бүхэн дээр байнга таардаг. Өгөө, аваатай энэ тэнцүүхэн яваа л гэж бодож байна. Харин Д.Есүйтэй хоёр удаа таарсан санагдана. Одоогоор нэг ч ялж үзээгүй. Тэр маш хүчтэй өрсөлдөгч.

-Чөлөөт цагаараа жүдо бөхөөс гадна өөр юу хийх дуртай вэ?
-Зураг зурж, хоол хийх хоббитой. Ер нь л боломж олдвол ганцаараа дуртай зүйлээ хийгээд суудаг.
-Ирээдүйн зорилго, мөрөөдлөөсөө хуваалцахгүй юу?
-Мэдээж тив, дэлхийн аварга болохыг мөрөөддөг. Гэхдээ ойрын зорилго бол өсвөр үе, залуучуудынхаа ДАШТ-д оролцох л байна даа.
-Дунд сургуулиа төгсөөд ямар мэргэжил сонгох вэ. Жүдо бөхөөрөө үргэлжлүүлээд хичээллээд явах уу?
-Мэргэжлээ одоохондоо сонгоогүй л байна. Ямартай ч эдийн засгийн чиглэлээр суралцана. Жүдогоор цаашаа хичээллэх сонирхол мэдээж байгаа. Гэхдээ хичээл, мэргэжлээ хаяхгүй байх зарчимтай гэх үү дээ.
| Г.УНДРАЛ: Жүдо бөхийн бие, биенээ хүндлэх, хүндлэл нь таалагдсан |
|
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |