
-Өсвөр үеийн Ази тивийн аварга болсонд баяр хүргэе.
- Баярлалаа.
-Хэсэг толгойлон барилдаад Азийн аварга болсон байх аа?
- Тийм ээ, хэсэг толгойлж барилдсан. Шигшээ барилдаанд Узбекистаны Асал Каримжановаг ялж алтан медалийн төлөө барилдах эрхтэй болсон. Азийн аваргын алтан медалийн төлөө Казахстан Улсын бөх Анисиа Ибатоллаг даралтаар цэвэр ялж, Ази тивийн аварга болсон.
.jpg)
-Хамгийн хүчтэй өрсөлдөгч аль улсын тамирчин байв?
-Хамгийн хүчтэй өрсөлдөгч гэвэл Казахстан Улсын тамирчин байсан.Тэр тамирчин 2023 оны өсвөр үеийн дэлхийн аварга болсон бөх байгаа юм. Маш хүчтэй өрсөлдөгч байсан.
-Казах охиноос арай илүү баяртай харагдсан. Түүнийг ялж чадна гэсэн итгэлтэй байсан уу?
-Ер нь заавал хожих ёстой шүү гэсэн бодолтой дэвжээн дээр гарсан. Хожиж чадна гэдэгтэй өөртөө итгэлтэй байсан.
.jpg)
-Өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Намайг Айлтгүйбаатарын Дуламсүрэн гэдэг. Би жүдо бөхөөр хичээллээд хоёр жил болж байгаа.
-Арханхангай аймгийн Батцэнгэл сумын хүүхэд гэсэн. Хотод ирээд удаж байгаа юу?
-Улаанбаатар хотод 13 настай байхдаа ирсэн. Түүнээс хойш хотод амьдарч байгаа.
.jpg)
-Хотод ирээд л МУГТ Х.Эрдэнэт-Од багшийн шавь болсон юм уу?
-Тийм ээ, МУГТ, МУГД, самбо бөхийн дэлхийн аварга, жүдо бөхийн ДАШТ-ий хүрэл медальт Хишигбатын Эрднэт-Од багшийнxаа удирдлага доор бэлтгэл сургуулилтаа хийж байгаа. Х.Эрднэт-Од багш маань миний анхны багш.
.jpg)
–Танайх бөхийн удамтай юм байна. Ямар бөхчүүд танай удамд байна вэ?
-Монгол Улсын гавьяат тамирчин, жүдо бөхийн ДАШТ-ий хүрэл медальт, улсын начин Лхагвасүрэнгийн Отгонбаатар ах маань байна. Мөн Монгол Улсын начин Шинэбаатар ах байгаа. Аймгийн арслан Үйтүмэн ах гээд авга ах нар бий.
-Яагаад жүдо бөхийн спортыг сонгон хичээллэсэн бэ?
-Жаахан хүүхэд байхдаа л ах нарынхаа барилдаж байгааг хардаг байв. Тэр цаг үеэс хойш бөхийн спортод дур сонирхолтой болсон.
.jpg)
-Бага насныхаа талаар ярихгүй. Хэр хөдөлгөөнтэй охин байсан бэ?
-Би бага байхдаа дуугүй, дуу цөөтэй, даруухан охин байсан. Ааваасаа ер нь салдаггүй хүүхэд байлаа. Байнга л цуг дагаад л явж байдаг байсан.
-Энэ 2023 онд оролцсон олон улс, тивийн тэмцээнүүдээс медаль хүртлээ. Азийн аваргаас өмнө Хонконг, Макаогийн тэмцээнд түрүүлсэн байх аа?
-Энэ 2023 он надад их ээлээ өгсөн, өгөөжтэй, амжилт арвинтай сайхан жил болж өнгөрч байна. Хонконг, Макаод болсон өсвөр үе, залуучуудын Ази тивийн цомын тэмцээнд түрүүлсэн. Сая Ази тивийн аварга боллоо.
.jpg)
-Өсвөр үеийн ДАШТ-д хэр амжилттай оролцсон бэ?
-Энэ оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Серби Улсын тамирчинд хожигдож, ялагдал хүлээсэн байгаа. Тэр тамирчин маань намайг хожоод цаашаагаа дэлхийн аварга болсон.
-Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-д барилдаж байв уу?
-Насанд хүрэгчдийн улсын аваргаар нэг л удаа барилдаж үзсэн. Одоогоор насанд хүрэгчдийн тэмцээнээс ямар нэгэн медаль аваагүй байгаа. Цаашдаа улам хичээж барилдана.
| А. ДУЛАМСҮРЭН: Заавал хожих ёстой шүү гээд л дэвжээн дээр гарсан |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |