“Ханжоу-2022” 19 дэх удаагийн Азийн наадмын чөлөөт бөхийн төрлийн хоёр дахь өдөр манай таван тамирчин дэвжээнд гарна. Эмэгтэйчүүдийн 62 кг-д дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгөн медальт, Үндэсний шигшээ багийн тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд өрсөлдөнө.
Түүний жинд 14 бөх байгаа. Манай тамирчин эхний барилдаанаа Казахстаны Ирина Кузнецоватай. Ялвал Тайванийн Пай шин Пинтэй барилдана. Түүний зоонд дэлхийн хошой аварга Осаки Нонока, Киргизстаны дэлхийн хошой аварга, олимпын мөнгөн медальт Айсулуу Тиныбеково нар байна. С.Цэрэнчимэд гавьяат дэлхийн аваргуудын ялсантай зооны аваргын төлөө хүч үзэх боломжтой.
Эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд “U23” насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, “Белград-2023” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, ЦЕГ-ын “Хүч” спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Энхсайханы Дэлгэрмаа өрсөлдөнө.
Шинэхэн дэлхийн медальтаны жинд 10 бөх байгаа. Манай тамирчин эхний тойрогт Вьетнамын тамирчинтай барилдана.Ялвал 2022 оны манай улсад болсон Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээнд 65 кг-д хүрэл медаль хүртэж байсан Энэтхэгийн Радхикатай учраа таарна. Харин хэсгийн аваргын төлөө 2008 оны Бээжингийн олимпын наадмын хүрэл, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёр хүрэл, нэг мөнгөн медальт Елена Шалыгина, Киргизстаны Нурзат Нуртаева нарын ялсантай хүч үзэх магадлалтай.
Эмэгтэйчүүдийн 76 кг-д манай улсаас Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Ганбатын Ариунжаргал өрсөлдөнө. Түүний жинд 11 бөх байгаа. Манай тамирчин “В” зоонд эхний тойрогт хийлж, ялалт авсан байгаа. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт Казахстан Улсын Жамила Бекбергенова, Узбекистан Улсын Светлана Окназарова нарын ялсантай барилдана. Цаашлаад ялвал Японы Нодока Ямамототой хэсгийн аваргын төлөө учраа таарах магадлалтай байна.
Эрэгтэйчүүдийн 57 кг-д өсвөр үе, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, залуучуудын Азийн аварга, “Хасу-Мегастарс” клуб, Үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Нармандахын Насанбуян өрсөлдөнө. Түүний жинд 15 бөх байгаа. Манай тамирчин “А” хэсэгт эхлээд Камбож Улсын тамирчинтай өрсөлдөнө. Ялвал БНАСАУ-ын Хан Чонсонтой барилдана.
Эрэгтэйчүүдийн 65 кг-д дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Төмөр-Очирын Тулга өрсөлдөнө. Түүний жинд 18 бөх байгаа. Манай тамирчин “А” хэсэгт эхлээд Казахстан Улсын тамирчинтай. Хоёр дахь барилдаанаа тэр Камбож Улсын Ён Буннатай хийнэ. Тэднийг ялах юм бол Солонгос, Тайландын тамирчдын ялсантай хүч сорино. Түүний хувьд хэсэгтээ тэргүүлэх өндөр магадлалтай харагдаж байгаа.
Гэхдээ зооны аваргын төлөө 2021 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, Киргизстан Улсын Алибек Османов, Тажикстан, Йемен, Хятадын тамирчдын ялсантай хүч үзэх юм. Харин түүний нөгөө зоонд дэлхийн шилдгүүд байна.
| Азийн наадмын дэвжээнд өнөөдөр манай таван бөх барилдана |
|
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |