Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Эрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Монголын хөл бөмбөгийн холбооны санаачилсан “Нийтийн хөл бөмбөг” хөтөлбөрийг дэмжин орон даяар хэрэгжүүлж эхлээд байна. Хөтөлбөрийн хүрээнд Монголын хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч М.Болд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Илгээлтийг Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулгад гардуулж, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцов.
Энэ уулзалтад БТСУХ-ны Бодлого төлөвлөлттйн газрын дарга О.Гэрэл, Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Б.Нямсүрэн, МХБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Т.Дагвадорж, Нийтийн хөл бөмбөгийн хөтөлбөрийг хариуцагч Д.Тэрбаатар нар оролцлоо.
Ерөнхий боловсролын сургуулиудын дунд хөл бөмбөгийн спортыг түгээн дэлгэрүүлэх, цаашид энэ спортоор тууштай хичээллэж, тив, дэлхийд гарах тамирчдыг нээн илрүүлэх зорилгыг агуулж байгаа юм. О.Баттулга дарга хэлсэн үгэндээ “Хүүхэд багачууд энэ спортоор хичээллэснээр эрүүл, чийрэг байж, багийн спортын амжилтанд ахиц гарах тул нийтийн хөлбөмбөг” хөтөлбөрийг дэмжин ажиллахаа илэрхийлж байна” хэмээн цохон тэмдэглэлээ.
Үндэсний хэмжээний энэхүү хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын бүх сургуулийн дунд охид, хөвгүүдийн ангиллал бүхий “Мөрөөдлийн гоол” тэмцээнийг зохион байгуулж, олон улсын тэмцээн уралдаан зохион байгуулах шаардлага хангасан хөл бөмбөгийн талбайг 21 аймаг, есөн дүүрэгт шинээр байгуулах, хөл бөмбөгөөр дамжуулан олон улсад үндэсний бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан таниулах, хөл бөмбөгийн спортыг дэмжих, “Хамтын ажиллагаа, түншлэл” хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм.
Түүнчлэн ерөнхий боловсролын бүх сургуулийн хөл бөмбөгийн багшийн ур чадварыг сайжруулах “Дасгалжуулагч багшийн боловсрол” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгажээ. Талууд улс даяар хөлбөмбөгийн талбайд стандарт мөрдүүлэх чиглэлд шат шатны байгууллагуудыг хамруулж, чанаргүй хөл бөмбөгийн талбайг хумих нь зүйтэй хэмээн санал нэгдлээ.
| Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтийг гардуулав |
|
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |