Хятадын Ханжоу хотноо 19 дэх удаагийн Азийн наадам үргэлжилж байна. Монголын чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид Ханжоугийн дэвжээнд маргааш зодоглоно. Тэмцээн эмэгтэйчүүдийн 50, 53, 57 кг-ын жингийн барилдаанаар эхлэх юм. Манай тамирчдаас эмэгтэйчүүдийн 50 кг-д 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны Азийн аварга, “Хасу-Мегастарс” клуб, Үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Цогт-Очирын Намуунцэцэг өрсөлдөнө.
Түүний жинд 13 бөх байна. Манай тамирчин эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойргийн барилдаанаа Энэтхэг, Тайландын тамирчдын ялсантай өрсөлдөнө. Ялах юм бол зооны аваргын төлөө “Осло-2022” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт, Ази тивийн аварга Японы Йошимото Ремитэй барилдах магадлалтай байна.
Эмэгтэйчүүдийн 53 кг-д “Нурсултан-2019” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, Токио-2020 олимпын наадмын хүрэл медальт, Үндэсний шигшээ багийн тамирчин, МУГТ Бат-Очирын Болортуяа өрсөлдөнө. Түүний жинд 14 бөх байна. Манай тамирчин эхлээд Индонезийн Сандра Маримартай. Түүнийг ялвал хэсгийн аваргын төлөө дэлхийн хошой аварга, алдарт Японы Фүжинами түүнийг хүлээж байгаа.
Эмэгтэйчүүдийн 57 кг-д залуучуудын дэлхийн аварга, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, “Хилчин” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Эрхэмбаярын Даваачимэг өрсөлдөнө. Түүний жинд 13 бөх байгаа. Манай тамирчин эхний барилдаанд хийлж дараагийн учраагаа БНАСУ, Вьетнамын тамирчдын ялсантай барилдана. Энэ жингийн лидер Дэлхийн гурван удаагийн аварга Цугуми Сакураи түүнээс зоо салжээ. Тэмцээн маргааш 10 цагт эхлэх юм. “UBS” телевизээр барилдааныг шууд дамжуулан үзүүлнэ.
| Азийн наадмын чөлөөт бөхийн тэмцээн маргааш эхэлнэ |
|
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |