Хамаг хүчээ дайчлан, тэсвэр тэвчээрийг тултал харуулж, тамираа тасартал гүйгээд барианд орж ирдэг дээ, тэр. Гаднаас нь харахад хариугүй чөргөр туранхай энэ тамирчин дотроо хол тасархай түрүүлэхийн тэнгэр шиг том мөрөөдөлтэй. Түрүүлж ч байгаа, амжилттай ч гүйж яваа. Гэхдээ өөрөө бол ханадаггүй юм билээ.
Түүний гүйх орон зай, хүсэл тэмүүлэлд хязгаар үгүй. Үргэлж л дотроо тээн яваа мөрөөдлөөсөө атгаж, түүнтэйгээ ярилцаж, зогсолтгүй гүйхээр шийдсэн нэгэн. Энэ бол Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Сэр-Од. 2002 оноос өдгөө хорь гаруй жил тасралтгүй марафонд оролцож, одоо ирэх олимпын наадамд оролцвол олимпд нийтдээ зургаан удаа оролцож дэлхийн анхны марафонч болох амжилт ч ойртлоо.

Энэ амжилтыг л үзүүлэх гэж, энэ л өндөрлөгт хүрэх гэж төдийгөөс өдий хүртэл гүйсэн байх даа, тэр. Гүйх гэж л төрсөн мэт тасралтгүй хичээж, зогсолтгүй гүйсээр өнөөдөрт ирлээ. Зорилгынхоо эцсийг үзэх, аливаад тууштай байх, дуртай зүйлдээ үнэнч байх даанч сайхан юм даа. Үүнийг өөрийн биеэр үлгэрлэж, өнөөдөр дэлхийд тод бичигдлээ.
Гүйх хүсэл мөрөөдөлтэй жирийн нэг хүү, “Гүйе” л гэж бодохоос өөрөө хүсэл, шунал үгүй. Гүйснээ хэнд ч харуулах гэж, эсвэл хэн нэгнээр дэмжүүлэх гэж зорьдоггүй бор зүрхээрээ гүйгч. Яах вэ, дэмждэг хүмүүс, байгууллага ч бий л байх. Гэсэн ч ухрахгүй, уйдахгүйгээр гүйж яваа нь дуртайгийнх, энэ спортод сэтгэл зүрхээ өгч, өнөөдрөөс маргааш, маргаашаас дараагийн он цаг руу оюун санаа, бие, сэтгэл зүрхээрээ “гүйж” яваа. Холдох тусмаа, хол гүйх тусмаа улам хол гүйх хүсэлд шатаж, хэрхэн богино хугацаанд урт замыг туулахаа бодоход л түүний амьдрал урсдаг гэхэд хилсдэхгүй болов уу.

Анх гүйж эхэлсэн нь жирийн л нэг аав, хүүгийн нэгэндээ өгч байгаа бэлгээс үүссэн юм билээ. Говь-Алтай аймагт гуравдугаар анги хүртлээ суугаад хотод шилжин ирж байж. Аав нь Хятад руу яваад ирэхдээ гүйлтийн пүүз авчирч өгсөн нь түүнийг гүйлтийн их замд, гүйж л явах ёстой амьдралын энэ замд хөтөлж, хөглөжээ. Учир нь аавынхаа авчирч өгсөн пүүзийг өмсөөд зургаан минутын гүйлтэд ангийнхнаасаа хамгийн хол замыг туулсан нь түүний анхны амжилт. Ингэж гүйхийн амтад орж эхэлсэн тэрбээр түүнээс хойш тасралтгүй гүйсээр өнөөдөрт хүрсэн. Олон ч амжилтын эзэн болсон.
.jpg)
Алтайнхан сүрлэг өндөр уул шигээ ийм эрчтэй, зорьж тэмүүлсэндээ шүдээ зугаад л ард нь гардаг адтай гэдгийг тэр ч мөн харууллаа. Харуулсаар ч гүйсэн дээ. Тиймдээ ч Монголын хөнгөн атлетикийн тамирчдаас хамгийн анх олимпод оролцох эрх авсан анхны тамирчин. 2008 оны хоёрдугаар сард Хонконг хотод болсон марафон гүйлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож хоёр цаг 20 мин 23 сек амжилтаар мөнгөн медаль хүртэж байсан амжилт ч саяхан. Цаашлаад Хөнгөн атлетикийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ч арвин сайхан амжилттай оролцсон. Тухайлбал, 2009 оны Герман Улсын Берлин хотноо зохиогдсон Дэлхийн аварга шалгаруулах 12 дахь удаагийн тэмцээн 29-р байр, 2011 оны Солонгос Улсын Дэгү хотод болсон Дэлхийн аварга шалгаруулах 13 дахь удаагийн тэмцээнд 20-р байр эзэлсэн. Эдгээр нь Монголын хөнгөн атлетикийн спортын түүхэн дэх анхны томоохон амжилтын нэг юм. Мөн үүгээр зогсохгүй 2013 оны хоёрдугаар сарын 24-нд Хонконг хотод зохиогдсон марафон гүйлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож хоёр цаг 17 мин 47 сек амжилтаар алтан медаль авсан нь Монголын хөнгөн атлетикийн түүхэн дэх Ази тивийн анхны алтан медаль. Ийн олон ч тэмцээний анхдагч юм.

Эхнэр нь түүнийг дасгалжуулдаг гэсэн. Тэгэхээр сэтгэл санаа, оюун бодлын хувьд сайн бэлтгэгдэж, бат бөх ч байгаа болов уу, тэр. Нэг ёсондоо түүнд гүйхэд, үүнээс ч амжилттай гүйхэд төвөг алга. Харин ганц л зүйл бий нь дэмжлэг. Тамирчин хүнд санхүүгийн хувьд, гүйгээд явахад нь ар амьдралын бат найдвартай чанар хамгаас чухал. Тэр бүхнээ шийдэж, санаа зовох зүйл үгүй бол Б.Сэр-Од гүйнэ дээ, гүйнэ. Угаас гүйх гэж л төрсөн юм чинь.
-БЭРТЭХ Ч ҮЕ БАЙНА-
Ихэнхдээ тэр амжилттай гүйнэ, амжилтаа ахиулж гүйнэ. Харин заримдаа хөлийн бэртэл, шөрмөс татах зэрэг бэрхшээлээс үүдэн гүйлтээ зогсооно. Гэхдээ дараа дахин сайн гүйх гэж зогсоно, түүнээс гүйх зорилгоосоо ухарч, хойшилж байгаагүй. Хөл нь өвдөхгүй, бэртэхгүй л бол гүйгээд л байна. Барианд орохгүй байсан ч гүйхдээ заавал өмнөх амжилтаа ахиулж санаа нь амардаг гэмээр. Аргагүй энэ бол өөрийнх нь хэлдгээр тамираа тасартал гүйхийн ард олон хүний хүч хөдөлмөр байдаг учир итгэлийг нь алдаж, эвдэхгүйг хичээдэгт нь байдаг байх аа. Тэгэхээр тэр давхар хүмүүсийн итгэлийг тээж, дааж, амьдралаа тэр чигээр нь дэнчин тавьж гүйнэ.
| ГҮЙХ Л ГЭЖ ТӨРСӨН Б.СЭР-ОД |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |