“Улаанбаатар-2023” Зүүн Азийн Залуучуудын наадам Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо өнөөдөр “хөшиг”-өө нээнэ. Спортын 12 төрлөөр зохион байгуулагдах тус наадам энэ сарын 23-ны өдөр хүртэл зохион байгуулагдах юм. Зүүн Азийн залуучуудын наадамд 11 орны 808 тамирчин, 226 дасгалжуулагч, Азийн спортын холбоодийн техникийн зөвлөл болон шүүгчдийн 123 төлөөлөгч, дотоодын 191 шүүгч, техникийн ажилтан, сайн дурынхан зэрэг 2600 гаруй төлөөлөл оролцох юм.
Харин тэмцээн “Монгол бөх”-ийн өргөөнөө өнөөдөр боксын төрлөөр эхэлж орой 20:30 минутаас Төв цэнгэлдэх хүрээлэнд орон, орны шилдэг тамирчид чуулсан анхдугаар залуучуудын наадмын нээлтийн үйл ажиллагаа болно. Боксын тэмцээнд нийт 43 тамирчин арван жинд өрсөлдөхөөр боллоо. Манай улсаас арван тамирчин өрсөлдөх ба өнөөдөр эмэгтэйчүүдийн 54 кг-д Э.Номундарь, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд У.Алтангэрэл, 63.5 кгд Ү.Баасандаш нар рингэнд гарна гэж "Улаанбаатар 2023" Зүүн Азийн анхдугаар наадмыг зохион байгуулах хорооноос мэдээллээ.
| Зүүн Азийн наадам боксын төрлөөр эхэлнэ |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |