Зүүн Азийн залуучуудын наадмын зочид төлөөлөгчид “Олимпик хаус”-т зочлох үеэр МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг Японы ҮОХ-ны ерөнхийлөгч Ясүхиро Ямашитаг хүлээн авч уулзан ажил хэргийн яриа өрнүүллээ. Уулзалтад МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, дэд ерөнхийлөгч О.Одбаяр, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ч.Амарсанаа, Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, зөвлөх Э.Тэмүүжин, БТСУХ-ны дарга О.Баттулга нар байлцлаа.
Уулзалтын үеэр талууд хоёр орны ҮОХ-дын хоорондын харилцааг өргөжүүлэн тэлэх боломжийн талаар санал солилцов. МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг ноён Ямашитаг эх орондоо тухлан саатахыг урьж, Зүүн Азийн залуучуудын наадамд өрсөлдөх тамирчдад нь амжилт хүслээ. Ноён Ясүхиро Ямашита жүдогийн тамирчин байсан бөгөөд 1984 оны Лос-Анжелесийн олимпод түрүүлснээс гадна ДАШТ-д дөрвөн удаа аваргалж байв. Улмаар 2019 онд Японы ҮОХ-ны ерөнхийлөгч, 2020 онд ОУОХ-ны гишүүнээр сонгогдсон юм.
| Японы ҮОХ-ны ерөнхийлөгч Ясүхиро Ямашитаг хүлээн авч уулзав |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |