Манай улсад маргааш буюу наймдугаар сарын 16-ны 20 цаг 23 минутад Төв цэнгэлдэх хүрээлэнд Зүүн Азийн залуучуудын наадам нээлтээ хийнэ. Тус наадамд оролцох Үндэсний олимпын хороодын багийн ахлагч нарын хурал өнөөдөр “Блю Скай” зочид буудалд боллоо. Хуралд Монголын багийн ахлагч, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, дэд ахлагч, МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ч.Амарсанаа нар оролцов.
Хурлын эхэнд Зохион байгуулах хорооны зүгээс наадмын бэлтгэл ажлын төлөвлөгөө, тэмцээний хуваарийг танилцуулж, цаг үеийн бусад мэдээллийг өгөв. Үндэсний олимпын хороодын зүгээс тээвэр ложистик болон баг тамирчдын байр, бэлтгэлийн хуваарийн талаар тодруулж, нэмэлт мэдээлэл авав.
Наадмын бэлтгэл ажлаас гадна хамгийн чухал арга хэмжээ болох нээлтийн ёслолд гол анхаарлаа хандуулан ажиллах нь зүйтэй болохыг Зүүн Азийн олимпын хорооны Дүрэм болон спортын хорооны дарга Вэй Дайшунь энэ үеэр онцолсон юм. “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадамд долоон Үндэсний олимпын хорооны 808 тамирчин өрсөлдөхөөр бэлтгэлээ жигдрүүлээд байна.
| Зүүн Азийн наадмын багийн ахлагч нарын хурал болов |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |