Жүдо бөхийн насанд хүрэгчдийн цуврал гран при тэмцээн Хорват Улсын Загреб хотод энэ 18-20-ны өдрүүдэд болно. Загребын гран при тэмцээнд дэлхийн 89 орны эрэгтэй 341, эмэгтэй 223, нийт 564 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байна. Харин манай улсаас эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд ОУХМ Гэрэлтуяагийн Болор-Очир, 90 кг-д ОУХМ Гантулгын Алтанбагана, эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд ОУХМ Мөнхцэдэвийн Ичинхорлоо, -78 кг-д ОУХМ Отгонбаярын Хүслэн нар барилдах мэдүүлэг өгсөн байгаа. АНЭУ-ын нэрийн өмнөөс 57 кг-д ОУХМ Батсүхийн Алтанцэцэг барилдана.
Загреб 2023 гран при тэмцээний 60 кг-ын жинд 48 тамирчин, 66 кг-д 53, 73 кг-д 56, 81 кг-д 55, 90 кг-д 56, -100 кг-д 40, +100 кг-д 33 жүдочин барилдах мэдүүлэг өгчээ. Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд 31 тамирчин, 52 кг-д 34, 57 кг-д 38, 63 кг-д 37, 70 кг-д 35, -78 кг-д 23, +78 кг-д 25 жүдочин барилдах мэдүүлгийг одоогоор өгсөн байна. Тэмцээний сугалаа, оноолт хийхээс өмнө тамирчид нэмэгдэх магадлал өндөр байгаа.
| Жүдо бөхийн Загреб 2023 гран при тэмцээн ирэх долоо хоногт эхэлнэ |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |