“Тураг эцэхээрээ уулаа, хүн ядрахаараа нутгаа” гэдэг дээ. Нэгэн цагт Төв аймгийнхныхаа гэлтгүй улсынхаа бахархал, шүтээн нь болж “асаж” явсан А.Сүхбат аварга УИХ-ын гишүүн болж, ЖДҮ-ийн хэрэгт холбогдсоноороо бусдад муу хэлэгдэж, ард түмэндээ ад үзэгдэж явсан. Гэхдээ хүнийг зовохын цагт, нас нэмэхийн цагт түшээд авах нутаг гэж сайхан байдаг юм байна. Төв нутгаас төрсөн олон аваргын дундаас тодрон гарч ирж байсан залуу үе шигээ А.Сүхбат аварга төрөлх нутгийнхаа наадамд дархан аварга цолтойгоо зодоглож, тав даван төрийн сүлдээ тойрч явахыг нь харах ямар сайхан байв аа. Монгол түмэндээ мартагдашгүй дархан аварга А.Сүхбат “Төв аймгийн энэ л дэвжээнээс төрсөн юм шүү” гэдгээ харуулан төрөлх нутгийнхаа наадмыг чимж чадлаа.

Аваргын жудаг хаа холдох билээ. Болох бүтэхгүй зүйлд нэр холбогдож түмэн олондоо муу хэлүүлж явсан ч түмний дунд мартагдаагүй хүч бяраа дахин харууллаа. Тэгэхдээ үнэхээр жудагтай, дархан аварга ёсоороо орж, нутгийнхаа дүүд тахимаа өглөө. Дархан аварга А.Сүхбат төрөлх нутгийнхаа түүхт ойгоор цааш нь илүү барилдаж, давахыг хүссэн л байх. Тэгж ч чадахыг бөхөд хайртай монгол түмэн мэднэ. Гэхдээ дархан аварга А.Сүхбат тэгсэнгүй. Төв нутгийнхаа 100 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдааны зургаагийн даваанд Алтанбулаг сумын харьяат аймгийн арслан П.Эрхэмжаргалыг амлаж аваад, тахимаа өгөх гэж тэгж их зовоож, удаасангүй. П.Эрхэмжаргал арслан ч зургаагийн даваанд хамгийн түрүүнд давж, дараагийн даваандаа хүчээ сэлбээд сууж байх. Тэр үүнийг л хүссэн. Төрөлх нутгийнхаа тэрхэн дэвжээн дээр дахин зодоглож, “Төв нутгаас төрөн гарсан хүчит аваргуудын нэг би юм шүү” гэдгээ аваргын зангараг, өөрийн бяраар харуулж, нутгийн зон олноо цэнгүүллээ.
.jpg)
Дархан аварга А.Сүхбатын нэр холбогдсон болох, бүтэхгүйг дурдвал өчнөөн бий. УИХ-ын гишүүн болж, ЖДҮХС-гаас мөнгө идсэн гээд муу хэлүүлж байхад нь “Увс аймгийнхантай нийлж, бөхийн холбоог самарсан” гээд нутгийнхан нь ч нүүр өгөөгүй. Нутаг, усаар нь түүнийг гоочилж, муу хэлж байхад “Төрөлх нутаг минь” гээд Төв нутгаа чимж байгаа нь юутай сайхан. Тэгэхдээ бүр сайн ч бөх сайхан ч хүн гэдгээ дахин харуулах шиг. Нутгийнхаа 100 жилийн баяр наадмаар А.Сүхбат аваргыг зодоглоно гэдгийг мэдсэн нэгэн 80 хүрч яваа буурай Улаанбаатар хотоос Төв аймгийн наадмыг зорьж очжээ. Залуугийн л бөх үзэж, сонирхдог буурай дархан аварга А.Сүхбатын маш том дэмжигч гэдгээ хэлж, хамт зураг даруулахыг хүсдэг юм байна. Тэгсэн А.Сүхбат аваргаа гэнэт телевизийн асар руу гүйгээд, гартаа сандал барьсаар гүйхээрээ ирээд буурайг суулгаж, нутгийн сониноос эхэлж сонсоод хамт дурсгалын зураг татуулж байх. Үнэнхүү жудагтай бөх, хүндлэлтэй хүн гээчийг А.Сүхбат аваргаас харж болно.
.jpg)
(1).jpg)
Төв нутгийнхаа тэр л дэнж дээрээс үеийнхээ хүүхдүүдтэй ноцолдож өсөн, ногоон дэвжээн дээр гарахдаа монгол бөхийн хамгийн хүчтэй, ширүүн өрсөлдөөнтэй үед босоо явсан Агваансамдангийн Сүхбат аварга ийм л сайхан бөх, тийм л хүндлэлтэй хүн юм байна.

| БҮТЭЭСЭН БҮХЭНД ЧИНЬ БАЯРЛАЛАА, А.СҮХБАТ АВАРГА АА |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |