Жюү жицү бөхийн “Улаанбаатар-2023” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дөрөв дэх өдөр монголын шилдэг тамирчид өрсөлдөж байна. “Не-ваза” төрлийн эмэгтэйчүүдийн +70 кг-ын жинд ОУХМ Мягмарын Сугар хүч үзэх юм. Түүний хувьд 2013 онд АНУ-ын Лос-Анжелест Монголын жюү жицү бөхийн түүхэнд анхны дэлхийн аварга болж байсан. Түүнээс жилийн дараа Холливудэд дахин барилдаж хүрэл медаль хүртэж, дэлхийн хос медальтан болсон.
Мөн түүний хувьд “Данан-2016” Азийн элсний наадам, “Ашхабат-2017” Азийн танхимын спортын наадмаас хүрэл медаль хүртэж, 2019 онд Улаанбаатарт болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд +70 кг-ын жинд аваргалж төрийн дууллаа эгшиглүүлж байв. М.Сугар нь жюү жицүгээс гадна жүдо, самбо, кураш, бүстэй барилдаан гээд бөхийн олон төрөлд хүч үзэж тив, дэлхийд өндөр амжилт үзүүлсэн тамирчин. Тэрбээр 2016 оноос хойш Дорноговь аймагт, 2019 оноос жюү жицүгийн “Хилэнц” дэвжээний дасгалжуулагчаар ажиллаж шавь нараа бэлтгэж байгаа.
| М.Сугар жюү жицүгээр монголын тамирчдаас анхны дэлхийн аварга болж байлаа |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |