Тулгар төрийн 2232 жил, Их Монгол улс байгуулагдсаны 817 жил, үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 112 жил, ардын хувьсгалын 102 жил, Хэнтий аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадамд Бат-Эрдэнийн Түвшинтөгс түрүүлж аймгийн арслан цол хүртжээ. Хэнтий аймгийн Баян-Адарга сумын харьяат аймгийн шинэ арслан Бат-Эрдэнийн Түвшинтөгс нь жүдо бөхийн ОУХМ М.Ичинхорлоогийн найз залуу юм.
Хэнтий аймгийн наадмын үзүүрт жүдо бөхийн ОУХМ, залуу начин Одхүүгийн Цэцэнцэнгэл шалгарсан байна. Бор-Өндөр сумын "Боржигон бөхийн дэвжээ"-ний бөх, сумын заан Гомбын Оргил тав даван шөвгөрч аймгийн начин цол, Өмнөдэлгэр сумын харьяат “Хан Хэнтий аварга” дэвжээ, “Манлай аварга” дэвжээний бөх аймгийн начин Ганбатын Ганзориг тав даван шөвгөрч цолоо батлан аймгийн нэмэх начин цол, чимэгтэй болсон байна.
| Хэнтий аймгийн наадамд Б.Түвшинтөгс түрүүлжээ |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |