Монголын бадминтон сонирхогчдын холбооноос зохион байгуулсан “Парис-2024” олимпын эрхийн оноо цуглуулах “International Challenge” олон улсын тэмцээн Спортын төв ордонд зургаан өдөр үргэлжилж өндөрлөсөн байна. Энэ удаагийн 15 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээнд 19 орны 220 гаруй тамирчин бадминтоны үндсэн таван төрөлд өрсөлджээ. Тэмцээнд Хонконгийн тамирчид хоёр алтан медальтайгаар багийн дүнгээр тэргүүлж, Малайз (1 алт, 1 мөнгө), Австрали (1 алт, 1 мөнгө) удаалав. Нийт долоон улс медаль авсан байна.
Тэмцээний хаалтын ёслолд МҮОХ-ны ерөнхийлөгч, Монголын бадминтон сонирхогчдын холбооны ерөнхийлөгч Б.Баттүшиг, холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Н.Алтаншагай, удирдах зөвлөлийн гишүүн Н.Хосбаяр нар оролцож, тамирчдын шагналыг гардуулжээ. Монголын бадминтон сонирхогчдын холбоо өмнө нь 2018, 2019, 2022 онд тус тэмцээнийг зохион байгуулж байсан бөгөөд энэ жилийнх хамгийн олон оролцогчтой тэмцээн болсноороо онцлогтой юм байна.
| Хонконгийн бадминтончид багийн дүнгээр тэргүүлжээ |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |