Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалынхаа үеэр Монгол Улсын шатрын холбооны хүндэт ерөнхийлөгчийн хувиар олон улсын шатрын "ФИДЕ" холбооны ерөнхийлөгч Дворкович Аркадий Владимировичтэй уулзжээ. Уулзалтын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар, монгол хүүхдүүд дэлхийн болоод олон улсын чанартай тэмцээнүүдэд аваргалж, тогтмол амжилт үзүүлж буйг онцоллоо. Мөн тэрбээр, сайн багш дасгалжуулагчдыг Монголд урьж ажиллуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
"ФИДЕ" холбооны ерөнхийлөгч Дворкович Аркадий Владимирович, УИХ-ын даргын саналыг дэмжиж, шатрын чадварлаг багш дасгалжуулагчийг ажиллуулж, шатрын багш нарыг тусгайлан бэлтгэдэг хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэх боломжтой гэжээ. “Алтай дамнасан тогтвортой байдлын хэлэлцээр” чуулга уулзалтыг Монгол Улсад амжилттай зохион байгуулсан.
Дараагийн удаа Алтай дамнасан улс орнуудын шатрын тэмцээн зохион байгуулах тухай УИХ-ын даргын саналыг "ФИДЕ" холбооны Ерөнхийлөгч "маш сонирхолтой санаа" хэмээгээд холбооны зүгээс ажил хэрэг болгох талаар ярилцжээ. Мөн "ФИДЕ" холбооноос ирэх наймдугаар сард Казахстан Улсад болох дунд сургуулийн сурагчдын шатрын тэмцээнд монгол хүүхдүүдээ оролцуулахыг урьсан байна.
Харин ирэх жилийн тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулж, улмаар 2028 онд болох шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулах хүсэлтэй байгаагаа УИХ-ын дарга Г.Занданшатар илэрхийлжээ.
| Г.Занданшатар 2028 оны шатрын дэлхийн аваргыг Монголд хийхийг хүслээ |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |