Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдаж буй жүдо бөхийн IJF-ийн гранд слам тэмцээн үргэлжилж байна. “Парис 2024” олимпын наадмын оноо олгох дэлхийн өндөр зэрэглэлийн “Улаанбаатар их дуулга-2023” цуврал тэмцээний гурав дахь өдрийн барилдаан өнөөдөр болно. Тус тэмцээн нь “Steppe Arena”-д энэ сарын 23-25-ны өдрүүдэд явагдаж өндөрлөнө. Өнөөдөр барилдах манай улсын бөхчүүдийн оноолтыг хүргэж байна.
Эмэгтэйчүүдийн -78 кг-ын жингийн “В” хэсгийн нэгдүгээр тойргийн барилдаанд О.Хүслэн Тайванийн Shu Huei Hsu Wang-тай барилдана. Түүнийг буулган авч чадвал хоёрдугаар тойрогт Португалийн Patricia Sampaio-тай таарна. Энэ жингийн “D” хэсгийн нэгдүгээр тойрогт Ц.Энхчимэг хийлж, ялалт авсан. Тэрбээр хоёрдугаар тойрогт Германы Alina Boehm-тай таараад байна. Гэмтлээс эргэн ирж буй Ц.Энхчимэгт амаргүй өрсөлдөгч таарлаа. Хэрэв түүнийг ялж чадвал хэсгийн аваргын төлөө Японы Mami Umeki-тай өрсөлдөнө. Тус жингийн “С” хэсгийн нэгдүгээр тойрогт Б.Эрдэнэт-Од гоц мөргөн ялалт авсан байгаа. Тэрбээр хоёрдугаар тойрогт Германы Anna-Maria Wagner-тай барилдана.
Эмэгтэйчүүдийн +78 кг-ын “А” хэсгийн нэгдүгээр тойрогт Э.Жаргалмаа, Хорватын Helena Vukovic-той таарсан. Хэрэв түүнийг ялж чадвал хоёрдугаар тойрогт ДАШТ-ий хүрэл медальт Израилийн тамирчин Raz Hershko-той барилдана. Энэ жингийн гол найдвар болсон ОУХМ А.Адъяасүрэн “В” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Тэрбээр хоёрдугаар тойрогт Узбекистаны Rinnata Ilmatova-той барилдана. Хэрэв түүнийг ялах юм бол “В” хэсгийн аваргын төлөө Португаль, Тайванийн бөхчүүдийг хэн ялсантай хүч сорин өрсөлдөнө.
Тус жингийн “D” хэсгийн нэгдүгээр тойрогт Д.Номинзул, Энэтхэгийн бөх Apoorva Mahesh Patil-тай таарсан байгаа. Хэрэв түүнийг буулган авч чадвал хоёрдугаар тойрогт Казахстаны Kamila Berlikash-тай барилдана. Түүнийг ялж чадвал “D” хэсгийн аваргын төлөө Японы бөх Wakaba Tomita-тай хүч сорих боломж гарна.
Эрэгтэйчүүдийн 90 кг-ын жингийн “А” хэсгийн нэгдүгээр тойрогт Г.Алтанбагана, Өмнөд Солонгосын Lee Sungho-тай таарсан байгаа. Түүнийг буулган авч чадвал хоёрдугаар тойрогт Орос, Азербайжаны бөхчүүдийн хэн ялсантай барилдана. Энэ жингийн “В” хэсгийн нэгдүгээр тойрогт Ц.Давгадорж, Румыны бөх Vlad Visan-тай таарсан. Түүнийг ялах юм бол хоёрдугаар тойрогт Киргизстаны Erlan Sherov-той барилдана. Тус жингийн “С” хэсгийн нэгдүгээр тойрогт Ц.Ган-Эрдэнэ, Азербайжаны Murad Fatiyev-тай таарсан. Түүнийг хожвол хоёрдугаар тойрогт Орос, Солонгосын бөхчүүдийн хэн ялсантай барилдана. Тус жингийн “D” хэсгийн нэгдүгээр тойрогт Г.Пунцагцэрэн, Канадын Gagnon Krieber-тэй барилдана. Түүнийг хэрэв ялж чадвал хоёрдугаар тойрогт Грек, Унгарын бөхчүүдийн хэн ялсантай таарна.
Эрэгтэйчүүдийн -100 кг-ын жингийн “А” хэсгийн нэгдүгээр тойрогт Б.Хүдэрчулуун, Өмнөд Солонгосын Won Jonghoon-той таарсан. Түүнийг хэрэв буулган авч чадвал хоёрдугаар тойрогт Азербайжаны Zelym Kotsoiev-той барилдана. Энэ жингийн “В” хэсгийн нэгдүгээр тойрогт Б.Сумъяабаяр, Австрийн бөх Laurin Boehler-той таарсан. Түүнийг ялж чадвал хоёрдугаар тойрогт дэлхийн аварга Португалийн бөх Jorge Fonseca-тай барилдана.
Тус жингийн “С” хэсгийн нэгдүгээр тойрогт Б.Гончигсүрэн, Оросын Daniel Mukete-тэй таарсан. Хэрэв түүнийг буулган авч чадвал хоёрдугаар тойрогт Солонгосын Kim Seheon, Японы Kotaro Ueoka нарын хэн ялсантай барилдана. Тус жингийн “D” хэсгийн нэгдүгээр тойрогт Г.Хангарьд, Германы бөх George Udsilauri-тай таарсан. Түүнийг ялах юм бол хоёрдугаар тойрогт Гүрж, Казахстаны бөхчүүдийн хэн ялсантай барилдана.
Эрэгтэйчүүдийн хамгийн хүнд жин +100 кг-ын “А” хэсгийн нэгдүгээр тойрог О.Цэцэнцэнгэл гоц мөргөн ялалт авсан байгаа. Тэрбээр хоёрдугаар тойрогт Оросын бөх Yahor Kukharenka, Казахстаны бөх Nursultan Kablan нарын хэн ялсантай барилдана. Тус жингийн “В” хэсгийн нэгдүгээр тойрогт Т.Хангал, Польшийн бөх Kacper Szcurowski-тэй таарсан байгаа. Хэрэв түүнийг буулган авч чадвал хоёрдугаар тойрогт Өмнөд Солонгосын Kim Minjong-той барилдана.
Тус жингийн “С” хэсгийн нэгдүгээр тойрогт Т.Мөнгөн-Эрдэнэ гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт тэрбээр Азербайжаны Ushangi Kokauri-тай барилдана. “D” хэсгийн нэгдүгээр тойрогт Ө.Пэрэнлэйжамц, Өмнөд Солонгосын Youn Jaegu-тай таарсан. Хэрэв түүнийг ялах юм бол хоёрдугаар тойрогт Оросын бөх Inal Tasoev-тай барилдана.
| Жүдо бөхийн “Улаанбаатар 2023” их дуулга тэмцээний сүүлийн өдрийн оноолт |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |