“Гэгээн арвай” клубийн тамирчин Н.Содгэрэлт хүүхдийн спортын VII их наадмын хошой аварга боллоо. Тодруулбал, Монголын хүүхдийн спортын зуны VII их наадам энэ жил Баянхонгор аймагт болж, өндөрлөсөн. Наадамд 5000 гаруй хүүхэд оролцсон бөгөөд шатрын төрөлд 20 аймаг, нийслэлийн долоон дүүргээс шалгарсан 54 тамирчин 11-12 насны хөвгүүд, охид өрсөлдсөн байна.
Н.Содгэрэлтийн хувьд энэ оны аравдугаар сард Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, шатар сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэл сургуулилтаа хийж байгаа аж.

Дөрвөн наснаасаа эхлэн шатар тоглож эхэлсэн тэрбээр Өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, хүрэл медаль, Өсвөрийн шатарчдын 'Цодгор Хүү' Улсын аварга шалгаруулах тэмцээний хошой алтан медаль, дөрвөн жилд нэг удаа зохиогддог Хүүхдийн Их Наадмын эмэгтэй шатрын төрөлд хошой алтан медаль, Сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медаль, бусад нэрэмжит тэмцээнд 30 гаруй түрүүлсэн амжилтыг үзүүлээд байна.

| “ГЭГЭЭН АРВАЙ” КЛУБИЙН ТАМИРЧИН Н.СОДГЭРЭЛТ ХҮҮХДИЙН СПОРТЫН VII ИХ НААДМЫН ХОШОЙ АВАРГА БОЛЛОО |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |