Олон улсын олимпын хороог үүсгэн байгуулж, орчин үеийн олимпын наадмыг сэргээн явуулах шийдвэр гаргасан зургадугаар сарын 23-ныг Олон улсын олимпын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. МҮОХ-ноос олимпын өдрийн хүрээнд 10 цуврал арга хэмжээ зохион байгуулсны сүүлийнх нь өчигдөр Сүхбаатарын талбайд болсон Азийн наадмыг сурталчлах “Fun Run” хөгжөөнт гүйлт байв.
Олимпын өдрийн арга хэмжээнд МҮОХ-ны удирдлагууд, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд, Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Азийн олимпын зөвлөл, “Ханжоу-2022” Азийн наадмын ЗБХ-ны төлөөлөл, БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөл, түнш байгууллагуудын төлөөлөл, олимпын медальтнууд, олимпод оролцогч ахмад тамирчид болон тамирчин сурагчид оролцов.
Олимпын өдрийн хөгжөөнт гүйлтийг охид, хөвгүүд, насанд хүрэгчид, ахмадууд гэсэн ангиллаар зохион байгуулж, нийт 300 гаруй хүн хамрагдлаа. Төрөл тус бүрийн эхний таван байрт шалгарсан гүйгчдийг өргөмжлөл, мөнгөн шагнал болон үнэ бүхий зүйлээр шагнав.
Энэ үеэр МҮОХ-ны зүгээс олимпын медальтнууд болон ахмад тамирчдад хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардууллаа. Ийнхүү Олимпын өдрийн 129 жилийн ойн хүрээнд спорт, олимпизмыг сурталчилсан, идэвхтэй дасгал хөдөлгөөнд уриалан дуудсан олон арга хэмжээ амжилттай зохиогдож өндөрлөлөө.
| Олон улсын олимпын өдрийг тэмдэглэв |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |