МҮОХ-ноос олимпын өдрийг угтсан цуврал арга хэмжээний хүрээнд шилдэг залуу сэтгүүлчийн шалгаруулалтыг Азийн олимпын зөвлөл, Монголын спортын сэтгүүлчдийн холбоотой хамтран явууллаа. Арга хэмжээний нээлтэд МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, “Бээжин-2008” олимпын аварга Э.Бадар-Ууган оролцож, хүүхдүүдэд амжилт хүсэв.
Энэхүү шалгаруулалтад англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай, 16-20 насны 30 залуус хамрагдав. Шалгаруулалтыг Азийн олимпын зөвлөлийн редактор Жереми Уолкер удирдан явуулсан бөгөөд хүүхдүүд “Токио-2020” олимпын хүрэл медальт, дэлхийн аварга, гавьяат тамирчин М.Уранцэцэгтэй чөлөөт уулзалт ярилцлага хийв. Улмаар М.Уранцэцэгийн туулсан замнал, амжилт, амьдралын түүхийн хүрээнд цаанаас өгсөн чиглэлийн дагуу англи хэл дээр эсээ бичсэн юм.
Шилдэг эсээ бичлэгийн эздийг маргааш Сүхбаатарын талбайд болох олимпын өдрийн арга хэмжээнийн үеэр зарлана. Улмаар тэргүүн байр эзэлсэн нэг хүүхэд “Ханжоу-2022” Азийн наадамд урилгаар оролцох бол хоёр, гуравдугаар байрын оролцогч мөнгөн шагналын эзэн болох юм.
| Залуу сэтгүүлчид Азийн наадмын эрхийн төлөө өрсөлдөв |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |