Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлангийн нэрэмжит таван төрөлт тэмцээний багийн нийлбэр дүнгээр Татварын хэлтсийн баг тамирчид “ТЭРГҮҮН” байр эзэлж, шилжин явах цомын эзэд боллоо. Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх “Эко-Эрүүл дүүрэг” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд төрийн албан хаагчдын дунд зохион байгуулсан Хан-Уул дүүргийн Засаг даргын нэрэмжит спортын таван төрөлт тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Тэмцээнд Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх хэлтэс албад зэрэг нийт 27 байгууллагын 19 багийн 600 гаруй албан хаагч оролцож, хурд хүч авхаалж, самбаагаа сорин өрсөлдлөө.
Таван төрөлт тэмцээний шилдгээр Татварын хэлтсийн баг тамирчид “ТЭРГҮҮН” байр эзэлж, шилжин явах цомын эзэд боллооБАЙГУУЛЛАГЫН НЭГДСЭН ДҮНГЭЭР:
III байр: “Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн хамтарсан баг”
II байр: С.Энхбаяр даргатай “Засаг даргын Тамгын газар”
I байр: Г.Сүрэнтамжид даргатай “Татварын хэлтэс” тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнагдлаа.
| Таван төрөлт тэмцээний аваргууд тодорлоо |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |