Дэлхий дахинаа Олон улсын олимпын өдрийг зургадугаар сарын 23 -ны өдөр 76 дахь удаагаа тэмдэглэх гэх байна. Энэ өдөр улс орон бүр олон хэлбэрийн ажлыг зохион байгуулах билээ. Монголын үндэсний олимпын хорооноос уламжлалт олон арга хэмжээг зохион байгуулна. Энэ өдөр Монголын хүүхдийн спортын Олимпын наадам болох хүүхдийн зунын спортын 7-дугаар наадам спортын 23 төрлөөр зохион байгуулагдаж байгаа үйл явдалтай давхцаж байгаа нь маш их билэг дэмбэрэлтэй зүйл болж байна.
Хүүхэд, багачууд, өсвөр үеийг олимпизмын үзэл санаагаар хүмүүжүүлэн хөгжүүлэх, олимпын соёл ба олимпын боловсрол, үнэт зүйлсийг эзэмшүүлснээр тэдний өв тэгш хөгжил, ёс зүй , хүмүүжил төлөвшилд бүх талаар нөлөөлөх эерэг хандлага бий болно.
Олон улсын олимпын өдрийг тохиолдуулан МҮОХ-ны дэргэд Олимп судлалын төвийг албан ёсоор байгуулж, Монгол Улсын биеийн тамир спортын болон олимпын хөдөлгөөний нэрт зүтгэлтэн, ОУОХ-ны “Хүндэт гишүүн”, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Магваны нэрэмжит болгох зэрэг санал санаачилга гарч байна. “Олимпын өвөө” Ш.Магваны монголын олимпын хөгжилд гавьяа, зүтгэл, амжилт, бүтээлийг үнэлж баршгүй билээ.
| Олон улсын олимпын өдрийг тэмдэглэнэ |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |