Монголын хүүхдийн спортын VII наадмын крикетийн шигшээ тэмцээн Баянхонгор аймгийн крикетийн талбайд өнөөдөр эхэллээ. Манай улсад шинэ тутам хөгжиж байгаа крикетийн спорт нь анх удаа хүүхдийн спортын их наадмын хөтөлбөрт багтсан юм. Крикетийн шигшээ тэмцээнд нийслэлийн дөрвөн дүүрэг болон дөрвөн аймгийн төлөлөл болсон 12 баг оролцож байна.
Орон нутгаас Говь-Сүмбэр, Дархан-Уул, Хэнтий, Баянхонгор аймгийн багууд оролцож байгаа бол Улаанбаатар хотоос Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн багууд өрсөлдөж байна. Монголын крикетийн холбоо өнгөрсөн онд олон улсын холбоонд элсэж тив дэлхийн тэмцээнүүдэд тамирчдаа оролцуулах эрхтэй болсон юм. Тиймээс энэ удаагийн хүүхдийн их наадмаас өсвөрийн шигшээ баг бүрдүүлэхээр төлөвлөжээ. Монголын хүүхдийн спортын VII их наадмын крикетийн шигшээ тэмцээн 27-ны өдөр өндөрлөнө
| Хүүхдийн наадмын крикетийн тэмцээн эхэллээ |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |