Тайланд Улсын Бангкок хотноо зургадугаар сарын 17-27-ны өдрүүдэд зохиогдож буй 2023 оны “АСЕАН”-ын аварга шалгаруулах тэмцээн албан ёсоор эхэллээ. Тус тэмцээнд Азийн шилдэг орнуудын төлөөллүүд болох БНХАУ, Вьетнам тэргүүтэй нийт 16 улсаас 400 орчим өсвөрийн шатарчин наймаас 20 хүртэлх насны ангилалд өрсөлдөж байна.
Энэхүү тэмцээнд эхний гурван байрт шалгарсан шатарчид Олон улсын шатрын холбооны мастераас эхлээд их мастерын нэгдүгээр норм авах боломжтой юм. Тэмцээний нээлтийн үеэр манай баг шилдэг шатарчдын дасгалжуулагч, дэлхийн аваргын төлөө гурван удаа шалгарч тоглосон, алдарт их мастер Артур Юсуповтой уулзсан сайхан үйл явдал болжээ.
Монгол Улсаас Өмнөговь аймаг, Сэлэнгэ аймаг болон "Элит Брэйн" Олон улсын шатрын академийн найман тамирчин энэ жилийн “АСЕАН”-ын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байна. Тэмцээний нээлтийн ажиллагааны үеэр Монгол Улсын тугийг Өмнөговь аймгийн “Даян Хаан Билигт” шатрын клубийн тамирчин С.Төгөлдөр болон А.Номин нар мандууллаа.
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
| Өсвөрийн шатарчдын “АСЕАН”-ын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |