Киргизстан Улсын нийслэл Бишкек хотод болж буй чөлөөт бөхийн "U17" насны ангиллын Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тус Азийн аваргад баоилдсан Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат, "Таван хан ноён" клубийн тамирчин Батсайханы Занданбат хөвгүүдийн 60 кг-ын жинд хүрэл медалийн эзэн боллоо. Тэрбээр өчигдөр үдээс өмнө тэгшитгэлийн барилдаанд Иракын Абдулазеез Аль Хайдериг 6:0-ээр, шөвгийн наймд Японы Котэцү Кюүдэнийг 11:1-ээр ялсан ч хагас шигшээд Ираны Саид Голамхассан Пирдаянд 8:4-өөр ялагдсан.
Харин хүрэл медалийн төлөөх барилдаанд Узбекистаны Шамшиддин Жумабоевыг 11:0-ээр яллаа. Б.Занданбат Бишкекийн дэвжээнээс манай өсвөрийн бөхчүүдээс цорын ганц хүрэл медалийг хүртэж байна. Өнөөдөр “U23” насны ангиллын өрсөлдөөн сонгомол бөхийн төрлөөр эхэлнэ.
| Б.Занданбат өсвөр үеийн Азийн аваргаас хүрэл медаль хүртлээ |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |