Баянхонгор аймаг дахь Үндэсний бөхийн холбоо энэ сарын12-ны өдөр хуралдав. Хурлаар тэргүүн С.Дарамсүрэн бүтэн жилийн амжилт, тайлангаа тавьснаар дараагийн тэргүүнийг сонгох тухай асуудлыг хэлэлцүүлэв. Хуралд “Их Богд” дэвжээ болон “Хонгор нутаг” бөхийн дэвжээнээс 60 бөх цахимаар, 19 гишүүн танхимаар оролцлоо. Баянхонгор аймгийн Үндэсний бөхийн холбооны тэргүүнд Засаг дарга Д.Мөнхсайханыг дэвшүүлснээр нийт хуралдаанд оролцогч 79 бөх 100 хувь дэмжиж, тамга тэмдгийг шинэ тэргүүнд албан ёсоор гардуулан өгсөн байна.
Баянхонгор аймгийн Засаг дарга, Үндэсний бөхийн холбооны тэргүүн Д.Мөнхсайхан “Монгол үндэстний дархлааг хамгаалж өнгөлж яваа нутгийн эрхэм бөхчүүд та бүхнийхээ санал санаачилгаар энэ холбоог тэргүүлэхээр боллоо. Баянхонгор аймгийн бөхчүүдийн эв нэгдэл, бат найрамдлыг ямагт хангаж , амжилт ололтыг ахиулахын тулд зөв менежментийг явуулж, зөв санал санаачилга бүрийг дэмжин, хичээж хамтран ажиллах болно” гэжээ.
| Баянхонгорын ҮБХ-ны тэргүүнээр Засаг дарга Д.Мөнхсайхан сонгогджээ |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |