Дэлхийн шатрын холбооны мастер Э.Энхнарын нэрэмжит шатрын нээлттэй тэмцээн Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд гурав хоног үргэлжилж өндөрлөжээ. Тэмцээнд арван аймгийн 23 клубийн 300 гаруй шатарчин оролцож долоон ангилалд өрсөлдсөн байна. Сонирхолтой нь уг тэмцээнд оролцсон төрсөн ах дүү гурван хүүхэд өндөр амжилт үзүүлжээ.
Гурван хүүхдийн ах Наранболдын Содбилэгт тоглосон ангилалдаа зургадугаар байрт орсон бол дүү Н.Содгэрэлт нь 78 тамирчин оролцсон ангилалдаа түрүүлж нэг сая төгрөгөөр шагнагдсан төдийгүй блиц ангилалд хоёрдугаар байрт шалгарч 100 мянган төгрөгийн шагнал авчээ. Түүний дүү Н.Содхүлэгт ес хүртэлх насны ангилалд хоёрдугаар байр эзэлсэн байна.
Сүхбаатар аймгийн уугуул Э.Энхнар Дэлхийн шатрын холбооны мастер цолтой, Азийн оюутны шатрын аварга бөгөөд эдүгээ Улаанбаатар хотноо "Босоо ноён" клубээ байгуулан залуу тамирчдыг бэлтгэж байгаа юм.
| Э.Энхнарын нэрэмжит шатрын тэмцээн өндөрлөв |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |