“Knight’s Австрали-Монголын сургууль”-ийн үүсгэн байгуулагч Кристофер Стивеннайт, рагбигийн дасгалжуулагч Жок Стэнли, Коди Хоукинс нар өнөөдөр “Олимпик хаус”-т зочилж, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч О.Одбаяртай уулзалт хийлээ.
Тус сургууль рагбигийн төрөлжсөн сургалттай болохоор төлөвлөж байгаа бөгөөд үүний хүрээнд дэргэдээ рагбигийн талбай байгуулсан байна. Сургуулийн зүгээс Австрали болон Шинэ Зеландаас мэргэжлийн багш дасгалжуулагчдыг урьж авчран рагбигийн спортыг багаас нь зөв системээр заах, тус спортыг Монголд хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, Монголын рагбигийн холбоотой хамтран ажиллах зэрэг олон зүйл хийхээр төлөвлөжээ.
МҮОХ-ны дэд ерөнхийлөгч О.Одбаяр рагбиг Монголд хөгжүүлэх тэдний үйлсийг өндрөөр үнэлж, дунд сургуулиа түшиглэн спортын төрлүүдээ хөгжүүлэх нь чухал болохыг онцлов. Өдгөө “Knight’s Австрали-Монголын сургууль”-д 1-4 дүгээр ангийн 50 гаруй хүүхэд дасгалжуулагч Ж.Стэнли, К.Хоукинс нарын удирдлага дор рагбигээр хичээллэж эхлээд байна.
| Австрали-Монголын сургууль рагбигийн спортыг монголд хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |