“Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдааныг 2023 оны нэгдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 15-ны өдрүүдэд улс орон даяар зарласан билээ. Болзолт уралдаанд үр дүн, идэвх санаачилгатай ажиллаж, аймаг, дүүрэг тус бүрээс шалгарсан шилдэг арга зүйч, багш нарын сургалт семинар зургадугаар сарын 7-9-ний өдрүүдэд Хандгайт дахь “Олимп” цогцолборт боллоо.
Сургалт олимпын зөвлөл ба олимпын танхимуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх, олимпизмын үндсэн зарчмууд, олимпын соёл, боловсролыг сурагчдад эзэмшүүлэх, биеийн тамирын хичээлийн хөтөлбөрийн асуудал зэрэг сэдвийн хүрээнд онол, багийн дадлага ажил хосолсон хэлбэрээр өрнөсөн юм.
Семинарт оролцогч багш нарын зүгээс биеийн тамирын багш нарыг олон талаар дэмжсэн, хүүхэд залууст олимпын боловсрол эзэмшүүлэх ажлын чанар, үр дүнг нэмэгдүүлсэн Болзолт уралдааныг онцолж, цаашид ижил төстэй арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулахыг уриалав.
| Болзолт уралдаанд шалгарсан шилдэг багш нарын сургалт боллоо |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |