Казахстан Улсын Алмата хотод энэ сарын 3-11-ний өдрүүдэд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөв. Дэлхийн шатрын холбооны мастер, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Ган-Одоор ахлуулсан зургаан тамирчин тивийн аваргын дэвжээнд тулалдсан.Дэлхийн шатрын холбооны шүүгч Э.Номин тус тэмцээнд шүүгчээр ажилласан.
НЭЭЛТТЭЙ АНГИЛАЛ:
ФМ Э.Баасансүрэн 30-р байр.
ИМ Ц.Батчулуун 46-р байр.
ИМ С.Билгүүн 50-р байр.
ЭМЭГТЭЙ АНГИЛАЛ:
ЭИМ Б.Мөнгөнтуул хүрэл медаль.
ЭИМ Т.Мөнхзул 12-р байр, блиц төрөлд хүрэл медаль.
ДШХДМ Х.Баясгалан 21-р байр.
Монголын бүх цаг үеийн хамгийн шилдэг эмэгтэй шатарчин Үндэсний шигшээ багийн тамирчин ЭИМ Б.Мөнгөнтуул тав дахь удаагийн дайралтаараа тивийн аваргын тэмцээний медалийн тавцанд зогсож дутуугаа гүйцээсэн байна. Энэхүү үнэ цэнэтэй хүрэл медаль түүнд 2023 оны "ДЭЛХИЙН ЦОМ" тэмцээнд оролцох Тийзийг олгож байгаа юм.
Үндэсний шигшээ багийн тамирчин, Отгон их мастер Т.Мөнхзул блиц төрөлд хүрэл медаль хүзүүндээ зүүсэн нь зүй ёсны амжилт байлаа. Залуу тамирчин энэ жилийн Монгол Улсын дэд аварга ДШХДМ Х.Баясгалан чансаагаа +65 өсгөсөн бол ДШХМ Э.Баасансүрэн чансаагаа +14 өсгөж туршлага хуримтлуулсан үр дүнтэй ес хоногийг Алматад өнгөрүүлжээ.
| Шатрын насанд хүрэгчдийн Азийн аварга өндөрлөв |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |