Д.Доржготов тэргүүнтэй Увс аймгийн дугуйн холбооны дугуйчид улсын нийслэл Улаанбаатар хүрэх аялалдаа гарлаа. Дугуйчдыг маршал Ю.Цэдэнбалын талбайгаас тус аймгийн Биеийн тамир спортын газар, Аймгийн дугуйн холбоо, Явган алхалтын холбоо, дугуйчдын гэр бүл найз нөхөд нь үдэж өгсөн байна
Дугуйчид өдөрт 150 км замыг унадаг дугуйгаар туулах энэхүү аялалд 40-80 насны дугуйчид яваа аж. Тэд унадаг дугуй бол агаарын бохирдлыг бууруулах, замын түгжрэлийг арилгах, байгаль, хүрээлэн буй орчинд ээлтэй, хүний эрүүл мэндэд ач тустай, эдийн засагт хэмнэлттэй, автомашинаас олон давуу талтай гэдгийг олон нийтэд сурталчлах зорилготой аялал юм байна. Увсын дугуйчид 1995 онд Улаанбаатар хот руу анхны дугуйн аялалыг амжилттай зохион байгуулж байсан бол энэхүү аялал нь хоёр дахь удаагийнх юм.
| Увсын дугуйчид Улаанбаатар руу гарлаа |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |