ОХУ-ын гавьяат дасгалжуулагч Анатолий Рахлин агсны 85 насны ойд зориулсан түүний нэрэмжит жүдо бөхийн өсвөр үеийн цомын олон улсын тэмцээн зургадугаар сарын 4-5-ны өдрүүдэд Санкт-Петербург хотод болов. Тус 11 дэх удаагийн тэмцээнд манай улсаас “Magic Team” клубийн дасгалжуулагч ОУХМ Ц.Тэнгисийн удирдлага дор таван тамирчин оролцсон бөгөөд 15 хүртэлх насны хөвгүүдийн ангиллын 66 кг-ын жинд Баяржавхлангийн Тэмүүлэн мөнгө, -73 кг-д Батсайханы Батсүрэн хүрэл медаль хүртэв.
Санкт Петербургийн «Юбилейный» ордонд болсон тэмцээнд ОХУ, Серби, Монгол, Азербайжан, Армен, Беларусь, Казахстан, Кыргызстан, Грек, Гүрж, Босни Герцеговин, Тажикистан, Туркменистан, Узбекистан зэрэг нийт 14 орон, ОХУ-ын 63 муж, бүсийн 717 тамирчин хоёр насны ангилалд 14-15 нас (2009-2010 он), 16-18 насны ангилалд (2006-2008 он) хүүхдүүд өрсөлджээ.
| Өсвөрийн жүдочид Санкт Петербургээс мөнгө, хүрэл медаль хүртжээ |
|
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |