Баянзүрх дүүргийн IV хороо Жуковын талбайн баруун хойно байрлах спорт талбайг Олон улсын хөлбөмбөгийн холбоо буюу FIFA, Монголын хөлбөмбөгийн холбоо, Баянзүрх дүүргээс хамтран дэлхийн стандартад нийцсэн хөлбөмбөгийн зүлэг, талбай, ногоон байгууламжтай болгохоор тохижилтын ажлыг хийж байна.
Энэхүү тохижилтыг улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгөөр бус Олон улсын хөлбөмбөгийн холбоо /FIFA/, Монголын хөлбөмбөгийн холбоогоор дамжуулан санхүүжүүлж хийж байгаагаараа онцлогтой. Тус талбайн тохижилтын ажлыг энэ зургадугаар сардаа багтаан ашиглалтад оруулж нээлтээ хийнэ.
Нээлтийн арга хэмжээнд 2006 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга, Итали Улсын нэрт хөлбөмбөгч, “Ac Milan”, “Juventus”, “Barcelona” зэрэг нэрт клубүүдэд хүчин зүтгэж бөйсан Gianluca Zambrotta хүрэлцэн ирж хөлбөмбөгөөр хичээллэдэг, авьяас чадвартай хүүхдүүдийг Италийн хөлбөмбөгийн академид сургах ажлыг зохион байгуулах юм байна.
| Баянзүрхийн Жуковын хөлбөмбөгийн талбай энэ сард ашиглалтад орно |
|
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |