Тажикстан Улсын Душанбе хотод жүдо бөхийн гран при тэмцээн гурав дахь өдрөө маргааш үргэлжилж өндөрлөнө. Душанбе-2023 тэмцээний хоёр өдрийн барилдаанд манай тамирчид хараахан медаль хүртэж чадаагүй. Маргааш тэмцээний сүүлийн өдөр эрэгтэй, эмэгтэй хүнд жингийн барилдаан явагдана. Эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд ОУХМ Батхуягийн Гончигсүрэн жингийнхээ бүх бөхчүүдийн тэргүүлэн барилдана. Тэрбээр “А” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн хийлж, ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойргийн барилдаанд Казахстаны Bekarys Saduakas-тай таарсан.
Эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд О.Хүслэн нэгдүгээр тойрогт гоц мөргөн, хийлж ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт тэрбээр Германы амаргүй өрсөлдөгч Anna Maria Wagner-тай барилдана. Энэ жингийн “D” хэсгийн нэгдүгээр тойрогт Б.Эрдэнэт-Од, Хятадын Wu Hongtao-тай таарсан. +78 кг-ын жинд ОУХМ Амарсайханы Адъяасүрэн “А” хэсгийг тэргүүлэн нэгдүгээр тойрогт Узбекистаны Saneayim Erkinbaeva-тай, Харин энэ жингийн “С” хэсгийн нэгдүгээр тойрогт Д.Номинзул ОХУ-ын Daria Vladimirova-тай таарсан байгаа.
| Душанбе "Гран-при -2023"-д маргааш манай таван бөх барилдана |
|
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |