-Насанд хүрэгчдийн шатрын улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай өрсөлдөж Монгол Улсын аварга болсонд баяр хүргэе. Баруун хязгаар Ховд аймагт болсон УАШТ-ний талаарх сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Баярлалаа. Шатрын насанд хүрэгчдийн Монгол Улсын аварга шалгаруулах шигшээ тэмээнд хоёр дахь удаагаа оролцож 15 насандаа улсын аварга болсондоо баяртай байна. Энэ удаагийн тэмцээн олон үндэстний өлгий нутаг Ховд аймгийн Ховд хотод өндөр түвнинд зохион байгуулагдлаа. Маш үзэсгэлэтэй байгальтай сайхан нутаг байна. Биднийг халуун дотноор хүлээж авсан Ховд аймгийн удирдлагууд, Ховд аймгийн шатрын холбооны хамт олонд баярлалаа.

-Энэ удаагийн насанд хүрэгчдийн улсын аваргад хэдэн өрөг тоглож, хэдэн хожил авч улсын аварга болсон бэ?
-Энэ удаагийн улсын аваргад 11 өрөг тоглож долоон хожил авч, нэг тэнцэж нийт 7.5 оноогоор тэргүүлэн, улсын аваргын алтан медалийг хүртлээ.
-Хязгаар нутагт хол болсон болохоор шилдэг мастер шатарчид цөөн байсан уу?
-Улсын аваргын шигшээ тэмцээнд, улсын аваргын анхан шатнаас шалгарсан шилдэг тамирчид өрсөлдсөн. Хагас шигшээгээс шалгарсан шилдэг 12 шатарчин тойргоор тоглосон. Өмнө нь улсын аварга болж байсан хоёр шатарчин эмэгтэйчүүдийн олон улсын мастер, Олон улсын шатрын холбооны мастер, шатрын олимпиадын аваргатай өрсөлдсөн.

-Дэлхийн шатрын олимпиадын аварга Б.Мөнгөнзул, дэлхийн аварга Т.Мөнхзул, Д.Мөнхзул нар улсын аваргад орсон уу?
-Олимпиадын аварга WCM Б.Мөнгөнзул эгч, WGM Т.Мөнхзул эгч нар эмэгтэй ангилалд. их мастер Б.Мөнгөнтуул эгч нээлттэй ангилалд тоглосон.
-Хамгийн хүнд, өрсөлдөөнтэй өргийн тоглолтыг хэддүгээр өрөгт хэнтэй хийв?
- Бүх өргүүдийн тоглолт ер нь чанга өрсөлдөөнтэй болсон. Хамгийн хэцүү, хүнд өрөг гэвэл дөрөвдүгээр өрөгт WCM Н.Энхболортой хийсэн өрөг байлаа. Энэ өрөгт хожигдсон. Тэгээд л үлдсэн өргүүдээ хожихгүй бол түрүүлэх боломж маш бага болж ирсэн.
-Энэ улсын аваргаас өмнө залуучууд болон насанд хүрэгчдийн УАШТ-д оролцож байв уу?
-Залуучууд болон насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан.

-Өсвөр үеийн улсын аварга болон тив, дэлхийн тэмцээнд өмнө нь ямар амжилтууд гаргаж байсан бэ?
- Өмнө нь өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс нэг алт, хоёр мөнгө, “Цодгор хүү” тэмцээнээс хүрэл медаль, 2022 онд өсвөрийн Ази тивийн аварга, “U16” ангиллын олимпидын дөрөвдүгээр ширээнд 9-7 оноо авч байсан.
-Хэдэн настай байх дээ нүүдэл сурч, шатар тоглож сурав?
-Би зургаан настайдаа анх ааваараа нүүдэл заалгаж, шатар тоглож сурсан. Найман настайдаа улсын аварга NM И.Ганбаатар багшийн шавь болсон. Одоо их мастер GM Д.Шаравдорж багштайгаа дөрөв дэх жилдээ хичээллэж байна.
-Шатрын спортыг чухам яагаад сонирхон хичээллэх болов. Аав, ээж, ах, эгч, найз нарын нөлөө байв уу?
-Аав шатар тоглодог болохоор анх шатрын клубд оруулж байсан. Цаашаа өрөө сонирхоод шатрын олон дүрсүүдийг өөр, өөрөөр нүүгээд сонирхолтой байсан учир дурлаж тууштай хичээллэсэн.

-Шатар тоглоход юуны өмнө сууж сурах, анхаарлаа төвлөрүүлж сурах хэрэгтэй гэдэг. Олон цагаар хөдөлгөөнгүй тоглож суухад ядардаг уу?
-Олон цагаар суудаг ч яг тоглолтын үед төвлөрөөд суухад, цаг маш хурдан өнгөрдөг. Тэмцээн дууссаны дараа маш их ядарснаа мэддэг.
-Олон цагаар суусан хөдөлгөөний дутагдлаа хэр нөхөж авдаг вэ?
-Цэвэр агаарт алхаж нөхдөг.
-Шатар тоглох нь оюун ухааныг хэрхэн задалж, хөгжүүлдэг юм бол. Шатар тоглох нь сэтгэн бодох чадвар илүү шаарддаг тоо, физик, химийн хичээлдээ сайжрах үндэс болж өгдөг үү?
-Шатар тоглоход оюун ухаан задарч сэтгэн бодох чадвар сайжирч төвлөрч сурдаг. Төвлөрч сурахаар төлөвлөгөө, зорилго, чиглэлтэй болдог. Мөн оюун ухаан, сэтгэн бодох чадвар нэмэгддэг болохоор тоо физикийн хичээлд сайжрах үндэс болдог.

-Тэмцээний үед сэтгэлийн хөдөлгөөн, сэтгэл зүйгээ хэрхэн удирддаг вэ?
-Өмнө нь хожигдсон өргөө аль болох бодохгүйг хичээдэг. Тэмцээний үеэр сэтгэл зүй, сэтгэл хөдлөлөө хэрхэн удирдах талаар сэтгэл зүйн зөвөлгөөг GМ Шаравдорж багшийн эхнэр Сараа багш маань өгдөг. Энэ нь тэмцээний үр дүнд маш сайнаар нөлөөлдөг.
-Өдөрт хэчнээн цагийг бэлтгэлдээ зориулдаг вэ, бэлтгэл сургуулилалтаа хэрхэн хийдэг вэ?
--Би долоо хоногийн гурван өдөрт 2-3 цагийн бэлтгэл хийдэг. Хичээлээ тараад тогтмол бэлтгэл хийгээд хэвшчихсэн. Тэмцээн уралдааны өмнө хичээлээсээ чөлөө аваад бэлтгэлийн ачааллаа нэмэгдүүлж долоон өдөр 5-7 цагийн бэлтгэл хийдэг.
.jpg)
-Бэлтгэл, хичээл, сургууль гээд чамд чөлөөт цаг гардаг уу?
-Надад ер нь чөлөөт цаг гэж байдаггүй. Хичээл тараад бэлтгэл хийнэ. Амралтын өдрүүдээр тэмцээн, уралдаан гээд чөлөөт цаг бараг л гардаггүй.
-Оюун ухааны спорт шатраас гадна өөр спорт, урлагаар хичээллэдэг үү?
- Миний сонирхдог спорт тодорхой. Энэ спортдоо гол анхаарлаа чиглүүлж яваа. Өөр спортыг сонирхох цаг зав, хүсэл төрдөггүй.
-Насанд хүрэгчдийн улсын аварга болчихлоо. Одоо дараагийн зорилго, зорилт, хүсэл мөрөөдөл юу байна вэ?
-Хамгийн эхний зорилго мэдээж улсын аваргаа гэдгээ батлах, дэлхийн аварга болох, их мастер болох зорилготой.

| Э.ХҮСЛЭН: Тоглолтын үед төвлөрөөд суухад цаг маш хурдан өнгөрдөг, тэмцээн дууссаны дараа маш их ядарснаа мэддэг |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |