Олон улсын олимпын хорооны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг ОУОХ-ны спортын захирал Кит МкКоннел, ОУОХ-ны Эв санааны нэгдлийн орлогч дарга Ленни Аббэй болон “Парис-2024” олимпын наадмын боксын тэмцээний зохион байгуулах албаны дарга Родриго Гарсиа нартай уулзан, Монгол Улсдаа олон улсын спортын томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулах боломжууд, тэр дундаа “Парис-2024” олимпын наадмын эрх олгох боксын тэмцээнийг эх орондоо зохион байгуулах талаар санал солилцлоо.
Түүнчлэн ОУОХ-ны Үндэсний олимпын хороодтой харилцах албаны дарга бөгөөд Эв санааны нэгдлийн захирал Жеймс Маклеод, ҮОХ-дтой харилцах албаны Засаглал, байгууллагын харилцаа хариуцсан дэд захирал Жероме Пувэ нартай албан уулзалт хийж, эв санааны нэгдлийн хөтөлбөрүүд, дүрмийн өөрчлөлтийн талаар хэлэлцэж, “Парис-2024” олимпын наадмын үеэр хэрэгжүүлэх Mongolia house төслийг танилцуулав.
| Б.Баттүшиг Швейцарийн Лозанн хотод очлоо |
|
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |