Боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 67 кг-ыг жинд хүрэл медаль хүртсэн ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спортын хорооны тамирчин, ОУХМ Б.Мишээлтийг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.
Узбекистаны нийслэл Ташкент хотноо зохион байгуулагдсан боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс ОУХМ Б.Мишээлт Монголын боксын түүхэнд 67 кг-ийн жинд анх удаа хүрэл медалийг хүртэж, түүхэн амжилтын эзэн болсон билээ.
Хошууч генерал Г.Ариунбуян “Эх орныхоо нэрийг дэлхийн дахинд цуурайтуулан, дэлхийн дэвжээнээс эрэгтэй боксчдын 67 кг-ын жинд анхны хүрэл медалийг хүртэж, оргил амжилтын эзэн болсонд баяр хүргэж, цаашдын тэмцээн, уралдаанд амжилт хүсье.” хэмээн хэлсэн үгэндээ онцоллоо.
| Дэлхийн аваргын хүрэл медальт Б.Мишээлтэд хүндэтгэл үзүүлэв |
|
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |