Хан-Уул дүүргийн Засаг даргын нэрэмжит "Уран хөдөлгөөнт гимнастик"-ийн дүүргийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар "Эрүүл монгол хүн" үндэсний хөдөлгөөн “Цаг гаргая” аян орон даяар явагдаж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Хан-Уул дүүргийн Засаг даргын нэрэмжит ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд "Уран хөдөлгөөнт гимнастик"-ийн тэмцээнийг энэ сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн спортын ордонд зохион байгуулагдлаа.
Тэмцээнд Хан-Уул дүүргийн таван сургуулийн 140 орчим тамирчин хүүхдүүд гурван насны ангиллаар оролцож аваргуудаа шалгаруулав.
-Ахлах насны ангилалд:
I байрт 34 дүгээр сургууль
II байрт Шинэ Монгол Харүмафүжи сургууль
III байрт Шинэ өнөөдөр сургууль
-Дунд насны ангилалд:
I байрт 52 дугаар сургууль
II байрт Шинэ өнөөдөр сургууль
-Бага насны ангилалд:
I байрт Найтын Шинэ өнөөдөр сургууль
II байрт 52 дугаар сургууль
III байрт Австрали Монгол сургуулийн баг тамирчид тус тус шалгаран нийслэлийн шигшээ тэмцээнд оролцох эрхээ гардан авлаа.
| Хан-Уул дүүргийн уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн болов |
|
Т.Бөхчулуун “Харү” башёгийн макшита зиндаанд түрүүллээ
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |