Катар Улсын Доха хотод жүдо бөхийн 2023 оны ДАШТ долоо дахь өдрөө үргэлжлэн явагдана. Дэлхийн аваргын өнөөдрийн урьдчилсан барилдаан 16:30 цагаас эмэгтэйчүүдийн +78 кг, эрэгтэйчүүдийн +100 кг-ын жингийн хэсгийн барилдаанаар эхлэх юм. Харин финалын барилдаан орой 23:00 цагаас эхэлнэ. Маргааш холимог багийн тэмцээн явагдаж ДАШТ-н өндөрлөнө.
Энэ удаагийн ДАШТ-д дэлхийн 99 орны эрэгтэй 343, эмэгтэй 314, нийт 667 тамирчин хүч сорин өрсөлдөж байна. Өнөөдөр хувийн барилдааны сүүлийн жингийн барилдаанууд явагдана. Эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд 43 бөх, эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд 41 бөх барилдах юм.
Эрэгтэйчүүдийн хүнд жин +100 кг-ын “В” хэсгийг ОУХМ, Одхүүгийн Цэцэнцэнгэл толгойлон барилдана. Тэрбээр нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт АНУ-ын Christian Konoval, Бахрейны Azamat Chotchaev нарын хэн ялсантай барилдана.
Харин эмэгтэйчүүдийн хүнд жин +78 кг-ын жингийн “А” хэсгийн нэгдүгээр тойрогт ОУХМ, Амарсайханы Адъяасүрэн гоц мөргөн ялалт авсан байгаа. Тэрбээр хоёрдугаар тойрогт Молдавын Ohana Diacenco-той таарсан. Хэрэв түүнийг ялах юм бол гуравдугаар тойргийн барилдаанд Хятад, Алжир, Хорватын бөхчүүдийн хэн ялсантай барилдана.
| Дэлхийн аваргад өнөөдөр барилдах манай хоёр бөхийн оноолт |
|
Т.Бөхчулуун “Харү” башёгийн макшита зиндаанд түрүүллээ
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |