Катар Улсын Доха хотод жүдо бөхийн 2023 оны ДАШТ дөрөв дэх өдрөө үргэлжлэн явагдана. Дэлхийн аваргын өнөөдрийн урьдчилсан барилдаан 15:30 цагаас эмэгтэйчүүдийн 63 кг, эрэгтэйчүүдийн 81 кг-ын жингийн хэсгийн барилдаанаар эхлэх юм. Харин финалын барилдаан орой 23:00 цагаас эхэлнэ.
Энэ удаагийн ДАШТ-д дэлхийн 99 орны эрэгтэй 343, эмэгтэй 314, нийт 667 тамирчин хүч сорин өрсөлдөж байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд ОУХМ Гэрэлтуяагийн Болор-Очир барилдана, эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд манай улсаас бөх барилдахгүй. Эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд 51 бөх байна. Манай тамирчин “D” хэсгийн нэгдүгээр тойрогт ДАШТ-ийг зохион байгуулагч эзэн орон Катарын Khali Rebahi-тай таарсан. Түүнийг ялах юм бол хоёрдугаар тойрогт Молдавын Victor Sterpy, Германы Dominic Ressel нарын хэн хожсонтой барилдана.
.
| Дэлхийн аваргад өнөөдөр барилдах Г.Болор-Очирын оноолт |
|
Т.Бөхчулуун “Харү” башёгийн макшита зиндаанд түрүүллээ
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |