Катар Улсын Доха хотод жүдо бөхийн 2023 оны ДАШТ хоёр дахь өдрөө үргэлжилэн явагдана. Дэлхийн аваргын өнөөдрийн урьдчилсан барилдаан 16:00 цагаас эмэгтэйчүүдийн 52 кг, эрэгтэйчүүдийн 66 кг-ын жингийн хэсгийн барилдаанаар эхлэх юм. Харин финалын барилдаан орой 23:00 цагаас эхэлнэ.
Энэ удаагийн ДАШТ-д дэлхийн 99 орны эрэгтэй 343, эмэгтэй 314, нийт 667 тамирчин хүч сорин өрсөлдөж байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 66 кг-д ОУХМ Ё.Басхүү, ОУХМ Б.Эрхэмбаяр, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд ОУХМ Л.Сосорбарам, залуу тамирчин М.Нандин-Эрдэнэ нар барилдана. Ёндонпэрэнлэйн Басхүү “С” хэсгийг толгойлон барилдана. Нэгдүгээр тойрогт тэрбээр гоц мөргөн, хийлж ялалт авсан. Хоёрдугаар тойрогт Узбекистаны Sardor Nurillaev-тай таарах болов уу.

Харин Баттогтохын Эрхэмбаяр “В” хэсгийн нэгдүгээр тойрогт Марокогийн Abderrahmane Boushita-тай, хоёрдугаар тойрогт Анголын Edmilson Pedro, Лативын Anthony De Angelis нарын хэн ялсантай барилдана. Тэднийг хэрэв ялах юм бол гуравдугаар тойрогт Гүржийн Vazha Margvelashvili-тай таарах юм.

Лхагвасүрэнгийн Сосорбарам 52 кг-ын “А” хэсгийн нэгдүгээр тойрогт Бельгийн Amber Ryheu-тай барилдана. Түүнийг ялах юм бол хоёрдугаар тойрогт Португалийн Maria Siderot-той таарна. Түүнийг хожвол гуравдугаар тойрогт Косовагийн Distria Krasniqi-тай барилдана.

Залуу тамирчин Мягмарсүрэнгийн Нандин-Эрдэнэ 52 кг-ын “D” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн, хийлж ялалт авсан. Хоёрдугаар тойрогт Израилийн Gefen Primo-той таарсан.
| Дэлхийн аваргад өнөөдөр барилдах манай бөхчүүдийн оноолт |
|
Т.Бөхчулуун “Харү” башёгийн макшита зиндаанд түрүүллээ
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |