Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд 37 жүдочин барилдах юм. Манай улсаас ОУХМ Энхтайваны Ариунболд “С” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт Узбекистаны Dilshodbek Baratov-той барилдана. Хэрэв түүнийг ялах юм бол гуравдугаар тойрогт Туркмений Aybek Omirov, Казахстаны Yeldos Smetov нарын хэн ялсантай барилдах оноолт гарчээ.

Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд 45 тамирчин барилдана. ОУХМ Ганбаатарын Наранцэцэг “D” хэсгийн нэгдүгээр тойрогт Тунисын Oumaima Bebioui-тай таарсан. Түүнийг хожвол хоёрдугаар тойрогт Австрийн Catarina Tanzer-тай барилдах юм. Гуравдугаар тойрогт Португалийн Catarina Costa-тай барилдах магадлал өндөр байна.

Энэ жингийн “В” хэсгийн нэгдүгээр тойрогт ОУХМ Бавуудоржийн Баасанхүү Чилийн Mary Dee Vargas Ley-тай барилдах юм. Түүнийг ялах юм бол хоёрдугаар тойрогт Брундийн Shignoline Kanyamuneza-тай барилдана. Хэрэв ялах юм бол гуравдугаар тойрогт Казахстаны Abiba Abuzhakynova, Израилийн Tamar Malca, Тайваний Chen Nao Lin нарын хэн ялсантай барилдах магадлалтай байна.
| Дэлхийн аваргад өнөөдөр барилдах бөхчүүдийн оноолт |
|
Т.Бөхчулуун “Харү” башёгийн макшита зиндаанд түрүүллээ
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |