Монгол Улсын арслан, анагаах ухааны доктор, профессор, чөлөөт бөхийн ОУХМ П.Давгасүрэнгийн нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үе, залуучуудын олон хотын тэмцээн энэ сарын 14-16-ны өдрүүдэд Төв аймгийн Батсүмбэр суманд зохион байгуулагдаж өндөрлөв.
Тус тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Н.Энхболд, УИХ-ын гишүүн Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ, Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Жамбалсүрэн нар болон бусад албаны төлөөлөл оролцсон байна.
Олон хотын энэ удаагийн тэмцээнд ОХУ-ын Буриад, БНХАУ-ын Өвөрмонгол, болон Баян-Өлгий, Дархан, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Өмнөговь аймаг, “Алдар” спорт хороо, нийслэлийн Сонгино хайрхан, Чингэлтэй, Хан-Уул, Сүхбаатар, Налайх дүүргийн 31 байгууллагын 650 тамирчин оролцжээ.
| П.Дагвасүрэнгийн нэрэмжит олон хотын тэмцээн боллоо |
|
Т.Бөхчулуун “Харү” башёгийн макшита зиндаанд түрүүллээ
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |