ОХУ-ын болсон “Красноярская лига” жүдо бөхийн олон улсын тэмцээнээс Хан-Уул дүүргийн өсвөрийн шигшээ багийн тамирчид дөрвөн алтан медаль, нэг мөнгөн медаль, дөрвөн хүрэл медаль, нийт есөн медаль хүртсэн сайхан амжилтыг үзүүлжээ.
Тус тэмцээн ОХУ-ын Краснроярска хотод энэ сарын 14-16-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Красноярская лига” Жүдо бөхийн олон улсын тэмцээнд МУГТ Ш.Цэвэлмаа дасгалжуулагчтай Хан-Уул дүүргийн өсвөрийн шигшээ багийн 11 тамирчин амжилттай оролцож байна. Тус тэмцээн гурван насны ангиллаар зохион байгуулагдаж байгаа бөгөөд манай тамирчид
Ахлах насны ангилалд:
44 кг-ын жинд Г.Тэмүгэн алтан медаль
48 кг-ын жинд О.Нандин-Эрдэнэ алтан медаль
63 кг-ын жинд Н.Номин-Эрдэнэ алтан медаль
63 кг-ын жинд Г. Марал хүрэл медаль
70 кг-ын жинд Б.Номуунзаяа хүрэл медаль
Дунд насны ангилалд:
32 кг-ын жинд Г.Соёл-Эрдэнэ алтан медаль, “Шилдэг тамирчин” шагнал.
57 кг-ын жинд И.Энэрэл мөнгөн медаль
Бага насны ангилалд:
32 кг-ын жинд Л.Ариунбилэг хүрэл медаль
40 кг-ын жинд Э.Энхмөнх хүрэл медаль тус тус хүртсэн амжилтыг үзүүлжээ.







| Жүдо бөхийн “Красноярская лига” тэмцээс дөрвөн алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртжээ |
|
Т.Бөхчулуун “Харү” башёгийн макшита зиндаанд түрүүллээ
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |