Самбо бөхийн дэлхийн дөрвөн удаагийн аварга, гавьяат тамирчин Г.Үүрцолмонгийн нэрэмжит самбо бөхийн өсвөр үеийн УАШТ энэ сарын 5-9-ний өдрүүдэд болж өндөрлөв. Энэ удаагийн УАШТ-д 48 байгууллагын 1500 тамирчин, хурд хүч, авхаалж самбаагаа уралдуулсан байна. Тус тэмцээнээс Хан-Уул дүүргийн “Женко” клубийн өсвөрийн тамирчид гурван алт, нэг мөнгө, долоон хүрэл медаль хүртэж, охидын баг ахлах, дунд насны ангилалд гуравдугаар байр эзэлжээ.
Ахлах насны ангилалд:
50 кг-д Г.Бямбасүрэн мөнгөн медаль.
65 кг-д Б.Буянжаргал хүрэл медаль.
72 кг-д Б.Ням-Эрдэнэ алтан медаль.
-80 кг-д Ц.Хувцагаан хүрэл медаль.
+80 кг-д Ц.Санжидмаа алтан медаль.
Сурагчдын насны ангилалд:
65 кг-д Т.Түмэннаст хүрэл медаль.
Дунд насны ангилалд:
34 кг-д П.Мягмардарь хүрэл медаль.
-65 кг-д А.Энхмэнд алтан медаль.
Бага насны ангилалд:
34 кг-д Л.Ариунбилиг хүрэл медаль.
34 кг-д Г.Соёл-Эрдэнэ хүрэл медаль.
55 кг-д Э.Анхилуун хүрэл медаль тус тус хүртжээ.
| “Женко” клуб самбо бөхийн өсвөрийн УАШТ-д амжилттай оролцжээ |
|
Т.Бөхчулуун “Харү” башёгийн макшита зиндаанд түрүүллээ
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |