Энэ 2023 онд Монголын оюутны спортын холбооноос 11 төрлөөр оюутны УАШТ зохион байгуулж эхлээд байна. Өчигдөр 2023 оны оюутны УАШТ-ий эхний төрөл болох ширээний теннисний тэмцээн “Оч” спорт клубийн зааланд амжилттай явагдаж өндөрлөв.
Тэмцээн эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, холимог хосын төрөлд явагдан байгууллагын дүнг медалийн чанараар гаргалаа. МУИС-ийн ширээний теннисний оюутны шигшээ багийн тамирчин, Банк санхүүгийн дөрөвдүгээр түвшний оюутан, спортын мастер М.Ундрам эмэгтэй ганцаарчилсан төрөлд алтан медаль хүртсэн байна.
Эрэгтэй ганцаарчилсан төрөлд ШУТИС-ийн оюутан М.Тэмүүлэн тэргүүн байрт шалгарлаа. Харин холимог хосын тэмцээнд СЭЗИС-ийн оюутнууд болох Э.Оргил, Б.Болор-Эрдэнэ нар алтан медаль хүртжээ. Байгууллагын дүнгээр ШУТИС-ийн баг түрүүлэн, МУИС-ийн баг хоёрдугаар байрт, СЭЗИС-ийн баг гуравдугаар байрт тус тус шалгарлаа.
| Оюутны ширээний теннисний аваргууд тодорлоо |
|
Т.Бөхчулуун “Харү” башёгийн макшита зиндаанд түрүүллээ
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |