Турк Улсад зохиогдож байгаа жүдо бөхийн Анатальяагийн “Их дуулга” тэмцээн гурван өдөр болж өнөөдөр өндөрлөнө. Манай улсаас тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 90 кг-ын жингийн “С” хэсэгт ОУХМ Гантулгын Алтанбагана хүч үзнэ. Энэ жинд 54 бөх байгаа. Г.Алтанбагана эхний тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт Сербийн Darko Brasnjovic, АНУ-ын бөх John Jayne хоёрын хэн ялсантай барилдана.
Харин эрэгтэйчүүдийн-100 кг-ын жингийн “А” хэсэгт Батхуягийн Гончигсүрэн өрсөлдөнө. Тус жинд 40 бөх бий. Тэрбээр нэгдүгээр тойрогт хийлсэн. Хоёрдугаар тойрогт Бразилийн Leonardo Goncalves, Гүржийн Omar Sauri нарын хэн ялсантай хүч үзнэ. Одхүүгийн Цэцэнцэнгэл +100 кг-ын жингийн “А” хэсгийг толгойлон барилдана. Энэ жинд 41 бөх байгаа. О.Цэцэнцэнгэл эхний тойрогт хийлж, ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Алжирын Sofiane Mohamed Beirekaa-тай таарсан.
Эмэгтэйчүүдийн хамгийн хүнд жин +78 кг-ын жингийн “В” хэсэгт ОУХМ Амарсайханы Адъяасүрэн хүч сорино. Энэ жинд 33 бөх бий. А.Адъяасүрэн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Алжирын тамирчин Sonia Asselah-тай барилдана.
| Анаталья “Их дуулга”-ын сүүлийн өдөр манай дөрвөн бөх барилдана |
|
Т.Бөхчулуун “Харү” башёгийн макшита зиндаанд түрүүллээ
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |