Туркийн Анаталья хотод “Гранд слам” тэмцээний хоёр дахь өдрийн барилдаан үргэлжилж байна. Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд 62 бөх барилдаж байна. Дэлхийн аварга, гавьяат тамирчин Цэнд-Очирын.Цогтбаатар “С” хэсэгт барилдаж байгаа. Тэрбээр эхний тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт Францын Orlando Cazorla-г яллаа.
Гуравдугаар тойрогт Гүржийн Luka Kapanazde-г хожсон. “С” хэсгийн аваргын төлөөх барилдаанд Азербайжаны Nurlan Osmanov-ыг ялж их шөвгийн дөрөвт үлдлээ. Ц.Цогтбаатар шөвгийн дөрөвт Германы Igor Wandtke-тай таарсан. Түүнийг ялах юм бол Азербайжаны Hidayat Heydarov, Италийн Manuel Lombardo нарын хэн ялсантай аваргын алтан медалийн төлөө барилдана.
| Ц.Цогтбаатар шөвгийн дөрөвт үлдлээ |
|
Т.Бөхчулуун “Харү” башёгийн макшита зиндаанд түрүүллээ
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |