Анаталья “Их дуулга” тэмцээний эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд 55 бөх барилдсан. Манай тамирчин ОУХМ Баттогтохын Эрхэмбаяр нэгдүгээр тойрогт Аргентины Kapin Adarvez-ийг, хоёрдугаар тойрогт Германы Lennart Slamberger-ийг, гуравдугаар тойрогт дэлхийн аваргын хүрэл медальт Молдавын Denis Vieru-г, ялсан юм.
"А" хэсгийн аваргын төлөөх барилдаанд дэлхийн аваргын хүрэл медальт Израилийн Tal Flecker-ийг ялсан. Улмаар шөвгийн дөрөвт дэлхийн аваргын хүрэл медальт Казахстаны бөх Gusman Kyrgizbayev-ийг ялж, аваргын алтан медалийн төлөөх барилдааныг Францын залуу бөх Maxime Gobert-той хийсэн. Түүнийг вазари үнэлгээгээр хожиж яваад хансаку маки-гаар торгуульж, мөнгөн медаль хүртлээ. Ийнхүү Анаталья гранд сламын эхний өдөр Монгол Улсын баг нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр 85 орноос гуравдугаар байранд явна.
| Б.Эрхэмбаяр Анаталья “Их дуулга”-аас мөнгөн медаль авлаа |
|
Т.Бөхчулуун “Харү” башёгийн макшита зиндаанд түрүүллээ
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |