Олимпын таэквондогийн монголын холбооны 2023 оны өсвөр, залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн Дархан-Уул аймагт энэ сарын 26-28-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус УАШТ-д Өвөрхангай аймгийн П.Ээбум дасгалжуулагчтай баг тамирчид амжилттай оролцсон байна.
Өсвөрийн ангилалд Өвөрхангайн хүүхдүүдээс зургаан тамирчин оролцжээ. Үүнээс Э.Ананд 49 кг-ын жинд алт, Э.Анар 37 кг-д алт, Б.Алтантүлхүүр 51 кг-д алт, П.Ану 47 кг-д хүрэл, П.Хулан 51 кг-д хүрэл медаль тус тус хүртсэн байна. Багийн дүнгээр Өвөрхангай аймаг тэргүүн байр эзэлж Б.Алтантүлхүүр “Шилдэг эмэгтэй тамирчин”-аар шалгарчээ.
Харин залуучуудын зүүн Азийн наадмын сорил тэмцээнд +73 кг жинд Э.Цогжавхлант, -73кг жинд Н.Өлзийхишиг, А.Золжаргал 45 кг жинд тус тус эх орноо төлөөлөн оролцох эрх авсан байна.
| Өвөрхангайн хүүхдүүд улсын аваргад амжилттай оролцов |
|
Т.Бөхчулуун “Харү” башёгийн макшита зиндаанд түрүүллээ
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |